Украин Путиний гэр рүү халдахыг оролдсон гэж ОХУ мэдэгдэв

Украин Путиний гэр рүү халдахыг оролдсон гэж ОХУ мэдэгдэв

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт /2025.12.29/ мэдэгдэл хийхдээ Украины тал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гэр рүү халдахыг оролдсон гэжээ. Лавров ямар нэгэн нотлох баримт танилцуулалгүй ийм мэдэгдэл хийж, хариу арга хэмжээ авна хэмээсэн юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын мэдэгдлийг зохиомол хэмээн үгүйсгэж, Кремль дайныг зогсоох шаардлагатай алхмууд хийхээс татгалзаж байна гэжээ.

Ням гарагт /2025.12.28/ АНУ-ын Флорида мужид явагдсан Вашингтон, Киевийн хоёр талт уулзалтын дараа дайн дуусах магадлалтай байна гэх өөдрөг нэмэгдсэн. Тэгтэл Путин даваа гарагт /2025.12.29/ хатуу байр суурь илэрхийлж, зэвсэгт хүчнээ үргэлжлүүлэн урагшлахыг тушаажээ. Мөн Кремль Украины арми Донбасс бүсээс цэргүүдээ татахыг дахин шаардсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт Путинтэй утсаар ярьжээ. Трамп тийм зүйл болсонд уурлаж буйгаа мэдэгдсэн байна. Тэр “Довтолгоо хийнэ гэдэг нь нэг зүйл. Харин гэрт нь халдах бол өөр хэрэг. Гэрт нь халдсан гэдгийг би өнөөдөр Ерөнхийлөгч Путинээс өөрөөс нь сонслоо. Энэ явдалд маш их дургүйцэж байна” гэсэн юм. Халдлага үнэхээр болсон гэдгийг илтгэх баримт АНУ-ын тагнуулын албанд байгаа эсэхийг асуухад Трамп “Байвал олж мэдэх болно” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen