Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

 

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав, өмчлөх эрхийн эсрэг 153, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 15, хүрээлэн байгаа орчны эсрэг долоо, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад 15 хэрэг байна.

Мөн зөрчлийн шинжтэй 281.918 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 218.814 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 217.806 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1008 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнийг ангилж үзвэл, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.129, танхайрах 221, хүний биед халдах 307, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 240, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 215,661, бусад 1256 зөрчил байгааг холбогдох байгууллагаас мэдээлллээ.

 

May be an image of text

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen