Б.Шижирбат “Авьяаслаг Азиуд” шоуны Алтан баззерын эзэн боллоо

 

"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд оролцож "Алтан баззер"-ын эзэн болжээ. Ингэснээр шууд хагас шигшээд шалгарч байгаа юм. Түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтсан юм. Гурван шүүгчээс бүгдээс нь "тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen