Скиф Сак ХХК хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ зардаг байжээ

 

Скиф Сак ХХК хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ зардаг байжээ

 

Иргэн Т-ийн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид өчигдөр Казахстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрчээ. Тухайлбал, Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн. Мөн чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан,Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй. Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан байсан бөгөөд хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн байжээ. Нэмэлт шошго наахдаа дардас,огноо дарагч, тусгаарлагч ашигласан,нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоо хадгалсан зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгож авахдаа хаяг шошго хугацааг сайтар үзэж авч байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen