Тэтгэврийн "ИТГЭМЖЛЭГДСЭН ХУЛГАЙЧИД" 5000-д хүрчээ
‘Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” зохион байгуулж, тэтгэвэр олголтыг шалгана... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын энэ мэдээлэлд гайхах бас талархах олон ч байсан. Гайхсан иргэдийн хувьд ахмад буурлуудын цайны сүүний мөнгөөр оролдож яах нь вэ хэмээн сэрэмжилж байсан бол талархагсдын тухайд цайны сүүний мөнгө нь нэмэгдэж мэдэх нь гэж итгэснийх. Ингэж хоёр туйл эргэлзээ, талархал дунд өрнөсөн уг шалгалтын дүнд зөвхөн тэтгэвэр тогтоолтоор гэхэд 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байх юм. Учрыг тодруулах нь ээ, 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэвэр олгосон. Харин 810 тэтгэвэр авагчид 219.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон байна. Эдгээр мөнгөн дүн нийлээд 1.1 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн үг. Тэдгээр зөрчлийг задлан үзэхэд зөвхөн тэтгэвэр авагчид төдийгүй нийгмийн даатгалын байцаагчид ажилдаа хайнга, хариуцлагагүй ажилласан нь тогтоогдсон гэж байгаа. Үүнийг мөн л дотор нь задалж үзвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар тэтгэвэр авагчид 403.3 сая төгрөг илүү авсан байх бол байцаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас 478.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон байх жишээний. Асуудлыг буух эзэнтэй буцах, хаягтай байлгах үүднээс дахин тооны хэлээр мэдээлэхэд 478.9 сая
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБ АЯР: ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА
-Хоёр үе шаттай хяналт шалгалтаар нэлээн зөрчил илэрсэн. Тухайлбал, тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай хуулиуд зөрчигдсөн асуудал гарсан. Нас барсан иргэдийн нэр дээр болон хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврийн сангаас мөнгө гаргаж байгаа 5000 мянган иргэний асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Энэ шалгалт цаг хугацаа, хүн хүч, хууль хүчний байгууллагыг оролцуулсан их том ишлгалт болно байх.
төгрөгийн зөрчил нь 275 байцаагчид хамаатай үйлдэл. Эндээс харахад тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах зайлшгүй шаарддага байсан нь харагдаж байгаа юм. Энэ нь нэг байцаагчийн бус бүхэл бүгэн 275 байцаагчтай холбоотой үйлдэл болохоор тэр шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй нь, зөрчил зөвхөн үүгээр ч дууссан юм биш.
Саяхан буюу 2013 оноос эхлэн талийгаачдын бичиг баримтыг ашиглаж, тэтгэвэр авдаг хэрэг илэрч, тэр дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар удаа дараа шалгалт хийн хэрэг үүсгэж байсан. Энэ тухай сонссон хүн бүр "Бурхан болоочдын ясыг өндөлзүүлж, бурхан болсон хүний тэтгэврийг хулгайлдаг яасан муухай хүмүүс вэ” хэмээн айж, эмээж байлаа. Харамсалтай нь, уг тэтгэврээ хулгайлуулсан талийгаачдын тоо 10 мянгад хүрч, энэ нь эргээд банкны мэргэжилтэн, нийгмийн даатгалын байцаагч гээд Монгол Улсыг хэрсэн сүлжээ болж хувирсан нь илэрсэн байдаг. Гэсэн ч тэдгээрт буруутай гэгдэж байсан хүмүүст хамаатай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өдгөө тэр хүмүүс эрх чөлөөтэй, магадгүй талийгаачдын тэтгэврээс хумсалсан мөнгөөрөө хоногийн хоолоо авч явааг үгүйсгэх аргагүй. Ингэж бичих нь хатуу унигдаж болох ч бодит үнэн нь энэ.
Гэтэл энэ удаагийн шалгалтаар ийм зөрчил 5000-ыг илрүүлсэн байх юм. Тэдгээрийн нийт дүн олон тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ. Гэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас чиг үүрэг өгснийг нь харахад шалгалт үргалжилсэн гурван сарын хугацаанд "Итгэмжлэлээ нотол” гэдэг тайлбар хийх боломж өгсөн байх. Өөрөөр хэлбэл, эдгээр 5000 иргэн бусдын нэрийг, магадгүй олонхи нь талийгаачдын бичиг баримтыг ашиглан тэтгэвэр авсан байх магадлалтай. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгээ нотолж чадахгүй байгаагаас харахад шүү дээ. Гол нь, улсын хэмжээнд 15 мянган хүн итгэмжлэлээр тэтгэвэр авдаг. Энэ нь хэвтрийн болон өөрөө явах боломжгүй учраас үр хүүхэд, ах дүү хамаатан садан, эхнэр, нөхөртөө найдаж, итгэмжлэл бичиж өгөн түүнийг нь үзүүлж тэтгэвэр авдаг гэсэн үг. Гэтэл тэрхүү бичиг баримтыг нь хуурамчаар, талийгаач болсон хойно нь ч ашиглаж байна гэвэл та итгэх үү. Ийм л аймшигтай үйлдэл ард нь нуугдаж байсан нь энэ удаагийн шалгалтыг явуулах бодит шалтгаан байжээ гэдгийг нотолж өгөв бололтой.
Тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн багц шинэчлэлийг эхлүүлэхээр ажиллаж буй энэ үед тус яам аудитын шалгалт хийж, зөрчил, алдааг арилгаснаар бодит шинэчлэлд бэлдэж чадна хэмээн үзсэн тухай УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайд Н.Номтойбаяр УИХ-ын чуулганд мэдээллэж байсан. Харамсалтай нь, тэтгэврийн шинэчлэл хийгээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан, ахмадууд өөрсдөө тэтгэвэр авах банкаа сонгодог болсон зэрэг сайн мэдээний хажуугаар бүхэл бүтэн 5000 хүн талийгаачийн нэрийг ашиглаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авахаасаа айхгүй, ичихгүй байна гэдэг яах аргагүй хатуурхах, хариуцлага тооцох цаг болсны илрэл юм. Үүн дээр мэдээллийн эхэнд дурьдсан 1.1 тэрбум төгрөгийн зөрчлийн үүсгэврийг ч гэсэн бодоод үзээрэй. Алдааг оношлох шалгалт үүгээр дуусахгүй нь тодорхой биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
0