Эцэг эхчүүдээ анхаараарай

 

Хэрвээ таны охин,хүү  ингэж суудаг бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Та охиноо ингэж сууж байхыг харсан даруйдаа болиулах хэрэгтэй. Яагаад гэдгийг дор тайлбарлая. 
Ихэвчлэн охид аливаа зүйлийг сурч таниж мэдэх үеэсээ эхлэн ингэж сууж эхэлдэг ба энэ нь тэдэнд таатай бас биед нь амар байдаг. Саяханаас л хүмүүс энэхүү өвөрмөц суултыг хүүхдийн ирээдүйд ихээхэн хор хөнөөлтэй болох талаар мэдээлэлтэй болж байна.Энэ суултыг "W" суулт гэх ба хүүхэд хөлөө гадагш 2 тийш нугалж "W" үсэг үүсгэж суудаг. Энэ нь хүүхдүүдийн тогтвортой байдлыг сайн хангадаг суулт учраас ихэнх хүүхдүүд ингэж суудаг. Харамсалтай нь W суулт нь олон тооны асуудлыг араасаа дагуулдаг. Үүнд үе мөчний болон ясанд гажиг үүсэх, төрөлхийн тогтоц хэвийн өсөлтөнд өөрчлөлт орох, булчингийн хөгжил сайжрах явцыг удаашруулах гэх мэт сөрөг үр дагавартай. W суулт нь хүүхдийн өвдөг болон ташаанд ямарч хэрэгцээгүй ачааллыг өгдөг ба энэ нь дээрх хүчин зүйлсийг үүсгэх шалтгаан болдог. Бодит байдал дээр ингэж суусан хүүхэд биеэ чөлөөтэй нааш цааш хөдөлгөж чадахгүй тэр байдалдаа удаан хөшиж суудаг ба энэ нь хүүхдийн сээр нуруу муруй болох аюултай. Мөн гуяны шөрмөс татах, өвдөгний арын шөрмөс татах, өсгийнд гажиг үүсэх, дотор эргэлдэгч булчин буруу хөгжих гэх мэт эрсдлүүдийг нарийн тодорхойлсон байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн яг одооноос хүүхдээ зөв суулгах дадалд хэвшүүлээрэй.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen