Энэ өдрийн зурхай /2017.06.06/

Энэ өдрийн зурхай /2017.06.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 12. Ангараг гараг.  Салхины эх одтой,Долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага: Нэр өнгө 
                          Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Үдээс өмнө бизнес эрхлэхэд таагүй. Үдээс хойш өөрийн асуудлаа бусдад үүрүүлэх хүслээс тань болж гэр бүл ба мэргэжлийн хүрээнд бэрхшээл хүндрэл учрах бололтой. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг даалгавар, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Түр зогсож эргэн тойрноо ажиж тунгаан бод.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та идэвхтэй уйгагүй байдал гаргаж буй хүмүүстэй муудалцаж болзошгүй байна. Санаачлагатай хүмүүстэй нөхөрсөг ашигтай харилцаа холбоо тогтоосон ч хугацаа хэрэгтэй байна. Ингэж харилцаа тогтоож чадвал энэ урт удаан хугацаанд үргэлжлэх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр худал хуурмаг мэдээ танд ирнэ. Юу ч хийлгүй гэртээ суух нь таны ажил биш. Олонхи хүмүүсийн гэр бүлд зөрчил үүснэ. Бүгд л бусдын үгийг үл сонсон, өөрийнхөө байр суурин дээр бат зогсоно. Хэрүүл маргааныг бүү даамжруул. Та сэтгэл санааны саадтай учирна. Та эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Хэн ч азгүйтэлд дургүй. Гэхдээ та үүнээс тойрч явах боломжгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Албан түшаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлын нууц шалтгааныг бүү хөөцөлд. Ажил дээрх асуудлуудыг шийдэх өвөрмөц арга олж шинэчлэлтийн санаа дэвшүүлэхийг зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ найз нөхөдтэй болно. Төрөл садан ажлыг нь дэмжинэ. Хоёр санаа бүү гарга. Өөрийгөө хамгаалахыг бүү оролд ухарч болохгүй. Эрч хүч, чадлаа оновчтой хуваарилснаар нэр хүндээ бэхжүүлж, ажил хэргээ өргөжүүлж чадна. Таныг бага ч гэсэн ашиг хүлээж байна.


ОХИН (8/23-9/22)

Хууль зүйн асуудал эсвэл бичиг баримтуудтай холбоотой мэдээ хүлээн авах магадлалтай. Үүнд үл хөдлөх худалдан авах, виз, гадаад паспорттай холбоотой асуудлууд хамаарна. Өдрийн таатай хандлагуудыг харилцаа холбоогоор сайжруулахад ашигла. Томилолтоор явахаас бүү татгалз.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өдөр тутмын ажил хэргээс орж ирэх орлого өснө. Хэд хэдэн газар ажиллаж мөнгө олох боломж олдоно. Бүү яар, бүх бичиг баримтаа шалга, ажлаа гүйцээ. Уян хатан овжин бай. Зээл бүү өг, бүү ав. Гэр бүлийн эргэн тойронд харилцан бие биенээ зэмлэх бололтой. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэс чухал төслүүдийг ивээж, ажил хэргийн уулзалт болгоныг амжилттай болгож байна. Мэргэжлийн сургалтад хамрагдан, цаашид тушаал ахих боломж нээгдэж магадгүй. Шинжлэх ухааны болон ажил мэргэжлийн чиглэлээр шинжилгээ судалгаа хийхэд тохиромжтой цаг үе. Та ажил буюу сурлагадаа онцгой анхаарах хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Ажил дээр байдал тийм ч таатай бус байна. Хэчнээн хүч гаргасан ч төлөвлөсөн ажлаа биелүүлж чадахгүй нь. Долоо хоногийн эхээр санхүүтэй холбоотой таагүй асуудлууд гарч болзошгүй. Сарын эцэс гэхэд бүх өр зээлээ төлж дуусгахыг хичээ. Зээл олгогчид урдынх шигээ байхгүй л болов уу.


МАТАР (12/22-1/19)

Харилцан ярилцах, хувийн болон нийгмийн амьдралаа өөрчлөхөд сайн өдөр. Та бодож санаагүй хүмүүсээсээ дэмжлэг авна. Ажил хэрэг чинь танаас ердийнхөөс илүү анхаарал шаардана. Гэхдээ гаргасан хүчээ хангалттай нөхөж чадна. Өвөрмөц сонин үйлдэл хийх, аливаа ажилд ер бусаар хандах нь хувийн амьдралд хурц тод дурсамж үлдээнэ.


ХУМХ (1/20-2/18)

Одод хайртыгаа татах бүхий л боломжоор таныг хангажээ. Сэтгэл татам сонирхолтой, хайр дурлалын үйл явдлууд хүлээж байна. Өөртөө итгэлтэй бай. Тэгвэл бүх зүйл таны гарт байна. Өөрийн хийж буй үйлдээ тууштай, сахилга батыг сайн сахь. Ингэсэн тохиолдолд санхүүгийн байдал сайжирна. Хэрэв хүсвэл энэ оройг гэрээс гадуур өнгөрөөгөөрэй.


ЗАГАС (2/19-3/20)

Аз амжилтын үе үлбэгэр идэвхгүй цаг үеэр солигдоно. Хий хоосон мөрөөдөл нуран унагаж аливаа зүйлсийг бодитоор үнэлж харах цаг иржээ. Найз нөхөдтэй харьцаа муудаж зарим нэгтэй нь гэнэт харьцаагаа тасална. Энэ өдөр таныг гүтгэж гүжирдэж магадгүй тул хэрүүл маргаанаас зайлсхий. Эргэлзээ сэжиг бүхий хэлэлцээр, нууц далд арилжаа наймаанаас зайлсхий. Эс тэгвээс энэ нь таны эсрэг явуулга болон хувирна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen