Энэ өдрийн зурхай /2017.04.22/

Энэ өдрийн зурхай /2017.04.22/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 25. Санчир гараг. Чөдөр одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ирэх өдрүүдэд үр хүүхдүүдтэйгээ муудалцаж магадгүй. Үүнээс гадна осол гэмтэл авах эсвэл мэс засалд орох шаардлага гарч болзошгүй. Өөрийгөө болон дотны хүмүүсээ санхүүгийн хууль эрх зүйн асуудлуудтай орооцолдуулахгүй байхыг хичээ, хөрөнгө хүч бүү хайрла. Түгшүүр агуулсан урьдчилсан шинж тэмдгүүдэд хөнгөмсөг бүү ханд.


ҮХЭР (4/20-5/20)

Таны анхаарлын төвд хүүхдийн хүмүүжил байна. Тэднийг дуулгавартай томоотой байна гэдэгт найдаж болно. Хүүхдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэднийгаэ бага гэж чамлах хэрэггүйг сана. Хүүхдүүдээ тоглоомноос болж осолд орохоос сэргийл. Тэд хэрэв мэргэжлээ сонгох гэж байгаа бол таны тус дэм хэрэгтэй байгаа.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр олонхи нь төлөвлөснөө хялбархан гүйцэтгэнэ. Гимнастик, йог, эсвэл бие хамгаалах ямар нэгэн урлагаар хичээллэвэл дотоод тайвшралыг олж, бие махбодио сэргээнэ. Хөдөлгөөнтэй байж хоол хүнсээ тохируулж, муу зуршлаасаа салж, эрүүл амьдрах хэв маягийг баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны дотны хүмүүсийн хүрээлэлд хэн нэгэн нь орж ирснээр гэр бүлийн харилцаа эрс хүйтэрнэ. Энэ ордны ивээлд төрсөн хүмүүс хайртынхаа эсвэл дотны хүнийхээ шинэ танилууд, найзуудад туйлын анхаарал болгоомжтой хандаж байхыг од эрхэс танд зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та гэр бүлийн асуудал зөрчлүүдийг хэтрүүлэх хандлагатай байна. Хэрвээ эргэн тойрныхонтойгоо харьцахад ээдрээтэй болсон бол сэтгэлээр бүү уна. Удахгүй та бүгдийн шалтгааныг ойлгож, бүх зүйлийг эерэгээр шийдэж чадна.


ОХИН (8/23-9/22)

Та тасарсан харилцаагаа сэргээх болно. Хайр сэтгэлтэйгээ учрах, зугаалахад тохиромжтой өдөр. Танд гэр ахуйгаа шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, гэр ахуйгаа тохижуулахад тохиромжтой цаг үе юм.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны хувийн амьдрал олонд ил болох нь төдий л таалагдахгүй болов уу. Ялангуяа та хайртай хүнээ хуурсан эсвэл хүүхдүүдтэй холбоотой таагүй асуудалд холбогдсон бол энэ нь тун муухай асуудал. Олон нийтийн газар бүү оч. Таны уран бүтээл, оюун ухааны чадварыг хүмүүс зохих ёсоор үнэлэхгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэргийн амжилт, хайр дурлалын харилцаанд үр дүн гарна. Өөрийн бодлыг хэрэгжүүлж ямар ч амжилт авч ирнэ. Хайртай хүнийхээ алдаа, мадагт өгөөмөр хандана. Үдээс хойш идэвхтэй амралт, зугаа цэнгэлд таатай байна.


НУМ (11/22-12/21)

Амарч, шинээр хүчээ сэлбэ. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой бай, юмаа сайн шалгаж ав, залилагдаж мөнгөө дэмий үрэх магадлалтай. Зах зээлийн газраар бүү яв, хүнд хоол архи дарс бүү хэрэглэ. Хордож эрүүл мэнд муудаж магадгүй.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэл санаа хэт хөөрүү байна. Сексийн ба уран бүтээлийн мэдрэмж өндөр байх магадлалтай. Эсрэг хүйсийн хүмүүс танд ихээхэн анхаарал хандуулна. Хөнгөн сээтэгнэл нь цаашдын гүн гүнзгий харьцаа болон хувирч магадгүй. Өнөөдөр хүчээ гамна. Үйл явдлыг бүү хурцатга. Хүүхдүүддээ цаг зав гарга.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр эргэн тойрныхонд тань таны золбоо, эрч хүчийн араас гүйцэхэд хүнд байж мэднэ. Таны дотор тогтмол асч байдаг гал хариу мэдрэмжийг хялбархан төрүүлдэг, гэвч үнсэн товрог болтол шатаагаад, хэн нэгний таалалд захируулж мэднэ. Бусад хүмүүсээс (хайртай хүнээсээ ч мөн адил) хэт хараат байхаас зайлсхий.


ЗАГАС (2/19-3/20)

Амьдралыг өөрийгөө оршин тогтнохыг хүлээн зөвшөөрч буй үзэгдэл мэтээр хүлээн авна. Энэ ертэнц дээрх бүх зүйл таны төлөө зориулагдсан гэхэд эргэлзэхгүй. Үзэл бодлоо эргэж нэг хар, бардам зангаа дотны хүмүүстээ тавих анхаарлаар соль. Ямар нэг тодорхой нөхцөл байдалд хэрэгцээтэй хүн байх боломжийг бүү алд.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen