Бүсгүйчүүдийг гар, хумс болон зүүсэн бөгжөөр нь тольд

Хүнийг маш олон зүйлээр нь шинжиж болдог. Зан ааш, өмссөн хувцас, тэр ч бүү хэл нүүр, нүдээр нь ч шинжих нь бий. Тэгвэл гар, хурууг нь хараад ч шинжиж болдог гэнэ. Одоо Таныг шинжье.

1.Хумсаа их арчилдаг хүүхнүүд өөртөө маш их хайртай, тун бардам зантай байдаг. Ийм хүүхнүүдтэй амьдрал хувь заяагаа холбосон эрчүүд дуу цөөтэй, дөлгөөн хүмүүс байдаг гэнэ.

2.Хумсаа урт ургуулдаг бүсгүй аливаад тун махруу, үнэнч байдаг. Тэд нэр төрийнхөө төлөө юугаа ч золиослоход бэлэн. Бусад хүүхнүүдэд бардам, дээрэнгүй ханддаг бөгөөд гоёх дуртай, бүх асуудлаа бие дааж шийддэг.

3.Хумсаа богинохон ургуулдаг хүүхнүүд маш атаархуу зантай байдаг. Бас их хартай, өш хонзон санамтгай. Тэд бусдын нууцыг хадгалж чаддаггүй. Ийм хүүхнүүд их хөнгөмсөг төдийгүй эр нөхрөө дарамтлах дуртай, бүдүүлэг харьцахаас ч сийхгүй. Хамгийн ойр дотны хүнээ ч гаргуунд нь хаяж чаддаг. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй.

4.Эвэршиж моонийсон гартай хүүхнүүд маш сайн гэрийн эзэгтэй байдаг. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө гэр бүлийнхээ амьдралтай холбож ойлгодог. Тэд ихэвчлэн олон хүүхэдтэй байх бөгөөд гэр бүлээ хамгаас илүү эрхэмлэдэг. Ийм гартай хүүхнүүд амархан баярладаг. Тэд насаараа үнэнч гэргий байж чаддаг.

5.Байнга бөгж зүүж явдаг хүүхнүүд өөртөө итгэлтэй ханддаг. Тэд өөрсдийгөө хүндэлдэг. Ямар нэгэн зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж чаддаг. Тэд үнэтэй тансаг зүйлд дуртай. Эрчүүдтэй учрахдаа маш тачаангуй байдаг. Ийм гартай хүүхнүүд үргэлж баяр баясгалантай, гуньж гутрахыг мэддэггүй.

6.Бөгж зүүдэггүй, хумсаа ургуулдаггүй хүүхнүүд даруухан байдаг. Тэд гоёх дургүй. Үнэтэй эд зүйл, элдэв гоёлоор өөрийгөө чимдэггүй төлөв түвшин занг эрхэмлэдэг. Амьдралынхаа төлөө уйгагүй зүтгэдэг. Буцаж шантардаггүй зоримог зан чанартай. Ийм гартай хүүхнүүд гэр бүлдээ үнэнч улс. Амьдралдаа сэтгэл ханамжтай бол өөр зүйлд төдийлөн анхаардаггүй. Харин нэр төрөө ихэд эрхэмлэдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen