Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2017 оны 03-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 2 хэм хүйтэн байна.


2017 оны 03 дугаар сарын 14-ний 20 цагаас 03 дугаар сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 9-14 хэм, Увс нуурын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө  3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 17-нд Алтайн уулсаар, 18-19-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар  секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen