Ачаа тээврийн "С" зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас олгодог боллоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс өнөөдөр /2023.01.09/ улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улиралд 7800 "С" зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь буюу 4680 зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ноогдож байгаа аж.


"Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат "Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах,С зөвшөөрлийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид олгодог байсан.

Өмнө нь "С" зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан. Үүнийг 2023 оноос эхлээд уул уурхайн олборлолт, экспорт хийж байгаа компаниуд олгохоор Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс "С" зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас олгохоор Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс шийдвэрлэсэн.

“Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон улсын тээвэрлэлт хийх авто машины зөвчих зөвшөөрөл С гэдэг гэдэг зөвшөөрлийг олгодог.

2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл өнгөрсөн оны “С” зөвшөөрлөөр явна. Нэгдүгээр сарын 15-аас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгсөн ноогдсон хэмжээгээр “С” зөвшөөрлийг олгоно.

Тус зөвшөөрлийг компаниудад хэрхэн олгох вэ гэхээр эхний ээлжид хил үнээр худалдан борлуулах нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг ил тод сонгон шалгаруулж явж байгаа. Үүнийг Төрийн худалдан авах арилжааны агентлаг дээр хил нөхцөлөөр зарахтай холбоотой тээврийн тендер зарласан. Үүнийг дүгнээд нэгдүгээр сарын 18-нд нээж, гэрээ нь нэгдүгээр сарын 20-оор байгуулагдана. Энэ тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд энэ оны “С” зөвшөөрлийг нэгдүгээрт олгоно.

Хоёрдугаарт өнгөрсөн онд ам нөхцөлөөр авсан худалдан авагчдын 2.7 сая тонн нүүрс Цагаанхад дээр байна. Үүнийг бид хилээр гаргах ёстой учир тэдэнд “С” зөвшөөрөл олгоно.

Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр улиралд 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь буюу 4680 зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ноогдож байгаа. 4680 зөвшөөрлийн 1698 С 2982 С зөвшөөрлийг худалдан авагчийн өмнөх онд авчихсан Цагаанхад дээр байгаа нүүрсийг хилээр гаргах С зөвшөөрлийг тээврийн компаниудад хувь тэнцүүлэн олгоно" гэлээ.

Түүнчлэн “Боомтын сэргэлтийн үндэсний хороо”-оос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. АТҮТ-ийн нэгдсэн системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр 10296 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлжээ. Үүнийг нягталж үзээд шаардлага хангасан 7904 аж ахуйн нэгжид тухайн хүсэлт газраас "С" зөвшөөрлийг олгох юм байна. Шаардлага хангасан 7904 аж ахуйн нэгжүүдэд теримнал нөхцөлөөр 306, өргөтгөсөн 84, чингэлэг тээвэр 6485, тэвштэй 1029 зөвшөөрөл олгох аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen