Голомт банкны картаар Hippocards-ийн эрхээ сунгаарай
Эрхэм харилцагч та Hippocards хэл сурах аппликэйшнийг хэрэглэдэг үү? Тийм бол Голомт банк Hippocards аппликэйшнтэй хамтран төлбөрийн шинэ шийдэл болох автомат сунгалт /Subscription/ үйлчилгээг нэвтрүүллээ. Та аппликэйшнд Голомт банкны төлбөрийн системийг ашиглан бүх банкны картаа холбоод сар бүр автоматаар эрхээ сунгах боломжтой.
Та дараах таталт хийх хугацаанаас аль нэгийг сонгон аппликэйшний эрхээ сунгаарай.
• 1 сар – 3990₮
• 2 сар – 7900₮
• 6 сар – 19900₮
Hippocards аппликэйшн нь 13 орны хэлний хичээл, 75000 гаруй үгсийн сантай, аль хэдийн хүмүүсийн хэрэглээнд амжилттай нэвтэрсэн гадаад хэл сурах аппликэйшн юм.
Hippocards аппликэйшний онцлог:
• Үг цээжлэх сонирхолтой аргууд
• Интернэтгүй үед ч ашиглах боломж
• Цээжилсэн үгээ бататгах шалгалтууд
• Түвшин тогтоох шалгалтууд
• Унших, сонсох чадварыг сайжруулах нийтлэлүүд
• Шинэ үгсийг сануулах тохиргоо
• Супер шагналын сантай тэмцээнүүд
• Амьдралд хэрэгтэй стори зөвлөгөө
Хэрэв та хараахан Голомт банкны картаа захиалж амжаагүй https://www.golomtbank.com/retail/cards дарж бүх төрлийн картын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.