ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр замыг бүтээн байгуулж, одоогийн байдлаар 230 км төмөр замыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах боломж бүрдэх юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen