Налайхад халдвар батлагдсан иргэн SUNDAY плаза, TBD андууд, Бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлжээ

Налайхад халдвар батлагдсан иргэн SUNDAY плаза, TBD андууд, Бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлжээ

 

Налайх дүүргийн Шуурхай Штабаас коронавирусийн халдварын батлагдсан хоёр тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

"Налайх дүүрэгт Ковид-19 коронавирусийн хоёр тохиолдол гарч батлагдсан гэдгийг өнөөдөр 13:11 цагт авч дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гарган шинжилгээ бүрдүүлэн 16:30 цагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан гэрийнхнийг БЗД дэх буудалд тусгаарлалаа.

Одоогийн байдлаар НЭМТ-ийн 4 тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна.

Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоогоод цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын хяналтанд авч, шинжилгээ гартал хорионд байлгах юм. Батлагдсан хоёр тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяалал бус хүмүүс байна.

Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнх маршрут Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, Бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан байна.

Харин нэг иргэн нь 2021 оны хоёрдугаар сарын 1-ний 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байгаа. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хот руу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянаарай" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen