Номгон суманд шинэ сургууль ашиглалтад орууллаа

2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан балээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн боловсролын салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаа. Уг бүтээн байгуулалтын нэг болох улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Номгон суманд 320 хүүхдийн суудалтай, урлаг, спорт заалтай, зургаан настнуудын амрах өрөөтэй иж бүрэн сургуулийг байгуулж  албан ёсоор ашиглалтад орууллаа. Ингэснээр говийн ирээдүй болсон сурагчид чанар стандартад нийцсэн, тохилог, ая тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдэж байна. Түүнчлэн энэ жил Өмнөговь аймгийн Номгон сумын Эрдэмтэн З.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн 90 жилийн ой тохиож байгаа билээ. Номгон сумын боловсролын салбар сургуулийн 90 жилий ойгоо угтан ийн шинэ сургуулиа давхар хүлээн авлаа. 90 жилийн ойн арга хэмжээнд үе үеийн төгсөгчид болон сургууль "Төгсөгчдийн холбоо"-ноос хандив өргөж, нээлтийн арга хэмжээнд оролцлоо. 

 
 
 
 
 
 
 
 
 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen