Бөх унтахад саад болдог 5 буруу зуршил
Нойр бол юугаар ч орлуулашгүй тэжээл мөн. Зөв сайхан унтаж амрах нь гоо сайхан эрүүл явахын үндэс болдог. Судалгаанаас үзэхэд: Хүний гормон 24 цагийн хэмнэлд захирагддаг. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны ажиллагаанд өөрчлөлт ордог. Гормоны өөрчлөлтөөс болж бодисын солилцооны үйл ажиллагааны явцад хортой бодисыг өөрөө ялгаруулж гормоны болон дотоод шүүрлийн хэвийн ажиллагааг алдагдуулж хөгшрөх шинж тэмдэг илэрч, зүрх судас, чихрийн шижин, таргалах шинж тэмдэг илэрдэг нь тогтоогдсон.
Хүн байгалийн жам ёсоор өдөр ажиллаж шөнө унтах ёстой. Байгалийн энэхүү үндсэн жамыг зөрчих юм бол эрүүл мэнд, баяр баясгалан, гоо сайхан алдагдана. Хүний нэг шөнийн нойр нь 4 өдрийн хөдөлмөртөө тэнцэнэ гэж үздэг. Урт хугацаагаар шөнийн нойрыг өдөр унтдаг болвол эрүүл мэндэд нөлөөлж элдэв өвчинд нэрвэгдэнэ.Жишээ нь: Зүрхний өвчин, мэдрэлийн өвчин, толгой өвдөх ядаргаанд орох, дархлааны систем сулрах явдал гардаг. Хүн нар мандахаас өмнө босож, нар шингэсний дараа унтах ёстой.
Нар жаргахаас өмнө унтвал хүний хоолны шингээлт муудаж, цөс хөөрнө гэж цээрлэдэг. Ихэнхи хүмүүс хэдхэн цаг л унтахад хангалттай, эсвэл унтахгүй байсан ч чадна гэж боддог. Үнэндээ тийм бус юм. Яагаад гэвэл хүн амьдарлынхаа туршид унтахдаа хангалттай хугацааг өнгөрүүлэх ёстой. Байнга дутуу нойртой явах нь бие махбодид эрт хөгшрөх явцыг түргэсгэн, тархины хэвийн үйл ажиллагаа алдагддагийг эмч нар тогтоосон байна. Нэг шөнийн нойр алдвал нэг долоо хоног унтаад ч нөхөж чадахгүй. Хүн унтах, босох, хооллох, ажиллах, суралцах, хөдөлгөөн хийх тогтсон дэглэмтэй байх ёстой. Үүнээс биеийн өвчин эсэргүүцэх, хүчийг сэргээн, сэтгэл санааг төвшитгөх, ажлын эрч хүч, ядаргаа зүдрэлийг тайлж, хүний залуужуулах гайхамшигт эм бол нойр юм. Нойргүйдэл нь: Ажлын хэт ачаалал, Уур хилэн, Тайван бус байдал, Өвчин, Чимээ шуугиан, Айдас гэх мэтээс ихэвчлэн үүсдэг. Өглөө сэрэхэд: Бие саруул хөнгөн байвал эрүүл байгаагийн шинж. Унтахын өмнөх бэлтгэл: Унтахаар хэвтэхийн өмнө агаар салхинд явах, салхивчийг 10-15 мин онгойлгох, боломж байвал агаарт унтаж амрах нь илүү үр дүнтэй.
Тэгвэл таны өдрийн хэмнэл зөв зохион байгуулалттай бол та орондоо орохоосоо өмнө яах ёстойгоо бага ч гэсэн мэдэж байгаа болов уу. Орой орондоо орж унтах нь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааны профессор нь зөвхөн дэглэм баригчид л байна. Таныг яг 10 цагт хөнжлөө нөмрөөд хэвт гээгүй, харин зарим нэг алдааг бүү гаргаарай гэж хүсч байна.
Кофе уух
Унтахаас зургаан цагийн өмнө уусан 600 миллетрийн "Starbucks" ч асуудал үүсгэнэ. Кофенд дурлагсад кофе уудаггүй эсвэл оройн цагаар кофе уудаггүй бусад хүмүүсээс нэг цаг бага унтдаг гэсэн тооцоо байдаг гэнэ.
Орондоо орж ажиллах
Унтах зориулалттай орыг бусад зүйлд ашиглахгүй байх хэрэгтэй бөгөөд ингэснээр ор гэдэг зүйл зөвхөн нойртой холбоотой гэдгийг тархи байнга мэддэг байх ёстой. Жишээ нь, орондоо хоол идэх, орондоо ажлаа хийх зэргийг хориглох хэрэгтэй. Ингэснээр таны амьдрал ч эмх цэгцтэй болно.
Технологи ашиглах
Шинээр хийж байгаа судалгаа шинжилгээ болгон нэг л зүйлийг баталж байгаа юм. Дэлгэцийн цагаан гэрэл мелатонин гэх гормоны ялгаруулалтад муугаар нөлөөлдөг, энэхүү гормон нь хүнийг тайвшруулж, тайван нойрсуулах үйлчилгээтэй. Тиймээс "Facebook" эргүүлж хэвтэхийн оронд хуучин цагаа дурсаад цаасан ном эргүүлж суусан нь хамаагүй.
Согтууруулах төрлийн ундаа
Ганц хоёр хундага дарсны дараа нойр тань хүрч байна уу. Энэ сайхан мэдрэмж удалгүй танд муугаар эргэж болно шүү. Согтууруулах ундаа уусны дараа нүд анилдаж хурдан нойрссон нойр хурдан сэргэж, анхаарал төвлөрөх үйл явцад муугаар нөлөөлдөг байна.
Тослог ихтэй хоол хүнс
Нойрсохоос нэг цагийн өмнө идсэн ямар ч хоол танд муугаар нөлөөлнө. Мөн оройн цагаар идсэн өөх тостой хоол нойронд муугаар нөлөөлдөг. Үнэхээр өлсөөд байвал бүхэл үрийн болон уурагтай хөнгөн хоол сонгоорой.