Зэсийн ханш сарын дотор есөн хувиар уналаа
АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчилдөөнөөс үүдэн БНХАУ-ын зэсийн хэрэглээ багасч, ханш унах төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар Лондонгийн металийн бирж дээр зэсийн ханш 5864 ам.доллар байна. Энэ нь сарын дотор есөн хувиар унасан ханш юм.
Өнгөрсөн онд дэлхийн зэсийн нийт хэрэглээ 21.4 сая тонн байсан бол энэ онд 22.3 сая тонн зэс хэрэглэх төсөөлөлтэй байгаа. Хэрэглээ ийнхүү өсөх тул ханшийн график дээшээ чиглэх таамаг байсан. Гэхдээ мэдээж дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч ханш хэлбэлзэхийг шинжээчид анхааруулсан.
Эх сурвалж: erennews.mn