“Цахим хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлнэ

“Цахим хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлнэ

 

ХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын ХХААБ-ын Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх техник туслалацааны төслүүдийн явц, Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ бодлогын баримт бичгийг хамтран боловсруулах, Монгол Улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бэлчээрийн тухай хуулийн нийтийн сонсголыг хамтран зохион байгуулах, Стандарт, худалдаа хөгжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх "Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" төслийн талаар болон Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллах боломжтой ХХААБ, Аргентиний ХААЯ болон ХХААХҮЯ-ны гурван талт хамтын ажиллагаа зэрэг тодорхой асуудлын хүрээнд хэлэлцлээ.
2019 оноос НҮБ-ын ХХААБ-аас "Цахим хөдөө аж ахуй" төслийг ХХААҮЯ болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас НҮБ-ын ХХААБ-тай хамтран Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх ажлыг хамтран гүйцэтгэж, жил бүр НҮБ-ээс эрхлэн гаргадаг "Хүнс, хөдөө аж ахуйн салбарт зориулсан малын генетик нөөцийн тухай тайлан"-д Монгол Улсын генетик нөөцийн тайланг оруулах асуудлыг судлан үзэж хамтран ажиллахаар тохиров. Мөн Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Аргентин Улсын ХААЯ-тай хамтран мал эмнэлгийн салбарт гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр  санал солилцлоо.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen