Гуравдугаар рейхийн эрдэнэсийг нуусан газрын зургийг нийтлэжээ

Гуравдугаар рейхийн эрдэнэсийг нуусан газрын зургийг нийтлэжээ

 

Эрдэнэс нуусан газрыг заасан гуравдугаар рейхийн офицер Эгон Олленхауэрын хувийн тэмдэглэлийн дэвтрийг Германд нийтлэсэн байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ. 

Польшоос ухрах үед алт, урлагийн бүтээл болон бусад үнэт зүйлийг нуух тушаалыг Адольф Гитлер өгсөн нь тэмдэглэлийн дэвтрээс тодорхой харагдаж байна. Үнэт зүйлсийг 260 ачааны машинд ачиж,  зөвлөлтийн цэрэг  олчихвий гэхдээ эзлэгдсэн нэг орны нутгийн 11 газарт нуужээ. 

Нууц газруудад 28 орчим тонн алт, гоёл чимэглэл, медаль, шашны эд өлгийн зүйл, түүнчилэн урлагийн бүтээл, түүний дотор Францаас хулгайлсан Боттичелли, Рубенс, Караважо, Моне, Рафэль, Рембрандтын бүтээл байгааг тэмдэглэж байна.

Олленхауэрын тэмдэглэлийн дэвтэр Германы Кведлинбург хотын массоны  байранд олон арван жил хадгалагдаж, дараа нь үүнийг “Schlesische Brücke” санд шилжүүлжээ. Массоны байгууллагын дэвшүүлсэн болзлоос болоод дараа нь тэмдэглэлийн дэвтрийг нийтлээгүй байна.  Энэ үйл явдалтай холбоотой дайнд оролцогч бүх хүн, тухайлбал “Ваффен СС”-ийн  ажилтнууд амьд байгаа цагт тэмдэглэлийн дэвтрийг нийтлүүлэхээс тус байгууллагын гишүүд татгалзжээ.

 

Германы боловсролын таван байгууллага тэмдэглэлийн дэвтэр жинхэнэ гэдгийг нотлосон гэж дээрх сангийн албан хаагч Роман Фурманьяк  хэлжээ.  Одоо тус сангийнхан  гуравдугаар рейхийн эрдэнэс байж болох газруудыг шалгаж байгаа аж. 

С.Инда

Bataar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen