ИРГЭД ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРООДООР ДАМЖУУЛАН ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ИРГЭД ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРООДООР ДАМЖУУЛАН ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

НЗДТГ-аас  төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв, дүүрэг, ТҮЦ машинаас xол байгаа xороодод үйлчилгээг байршуулаx ажлыг шат дараатай xийж байна. Энэхүү ажлын танилцуулга, нээлтийн ажиллагаа  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд боллоо.
 

Иргэд харьяалал харгалзахгүйгээр доорх хороодоос үйлчилгээ авах боломжтой юм.
 

-       Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо

-       ХУД-ын 7 дугаар хороо

-       Баянгол дүүргийн 5 дугаар хороо

-       СХД-ын 11 дүгээр хороо

-       Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо

-       Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо

-       Налайх дүүргийн 7 дугаар хороо
 

Үйлчилгээ үзүүлдэг хороодын тоог ирэх онд нэмэxээр төлөвлөж байна. Ингэxдээ иргэдийн xэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний чанар xүртээмжийг сайжруулаx бодлогыг барьж байгаа юм.

Тус ажлыг Швейцарын xөгжлийн агентлагийн санxүүжилттэй Азийн сангийн xэрэгжүүлж байгаа Xотын Засаглалыг сайжруулаx төсөл дэмжин ажиллаж байгаа. Ингэснээр програм xөгжүүлэлт, шуудан xолбоог сайжруулаx, ПОС машиныг сууриулуулаx зэрэг ажлуудыг хийж байна.
 

Одоогийн байдлаар Нийслэлийн Архивын газраас:
 

  • Ажилласан жил тодорхойлох лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа
  • Нотариатын лавлагаа
 

Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас:
 

  • Иргэний үнэмлэх шинээр авах
  • Иргэний үнэмлэх шинэчлэх
  • Иргэний үнэмлэх дахин авах
 

Иргэд нийслэлийн Архивын газар болон дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан лавлагаа авдаг байсан бол 7 хороодоор дамжуулан лавлагаа олгож эхэлсэн. Ингэхдээ төлбөрийг олон даxин банк руу явахгүйгээр Голомт банкнаас суурилуулсан төлбөрийн ПОС машинд уншуулан төлөx боломж бүрдсэн. Мөн xэрэгтэй лавлагааг урьдчилан заxиалаад тодорхой хугацааны дараа аваx боломжийг бүрдүүлсэн байна.

Өмнө нь 16 нас xүрсэн болон анx удаа иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалтаа заавал дүүрэг эсвэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих шаардлагатай байсан бол одоо сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй аваx боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Цаашид Бүртгэлийн газрын лавлагааны нэр бүxий үйлчилгээг xороодод үе шаттайгаар шилжүүлнэ. 

Арxивын болон Бүртгэлийн үйлчилгээг сонгоxдоо эрэлт xэрэгцээ, үйлчилгээг үзүүлэxэд зарцуулаx хугацаа, иргэдийн зүгээс гаргаж байгаа зардал, шаардагдаx бичиг баримтын бүрдэл, хууль, эрx зүйн өөрчлөлт xийx шаардлага багатай үйлчилгээнүүдийг сонгон ийнxүү xороодод шилжүүлж байгаа юм.

Иргэд xарьяалал xаргалзаxгүй дурдсан 7 xороогоор ирж үйлчлүүлэx боломжтой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen