Ерөнхий прокурор оо, 60 тэрбумын зохиогч Г.Доржзодовыг хэзээ цагдан хорьж шалгах вэ

Өнгөрсөн мягмар гараг буюу энэ сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэж тэднийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх гаргасан. Тэд өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Энэ талаар нэр бүхий хүмүүсийн өмгөөлөгчдөөс нь асууж тодруулахад "Анхнаасаа тэднийг холбосон асуудал нь улстөрийн захиалгатай байсан учраас батлан даалтад гаргахгүй байх гэж бодож байсан” хэмээж байв.

Ямартай ч ямар ч хохирогчгүй, үйлдэлгүй 60 тэрбумын хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай байсан гэдгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх нотолж Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял ногдуулсан. Харин Нийслэлийн Давж заалдах шатны шүүх дээрх ялыг үгүйсгэж тэдэнд ногдуулсан ялыг хүчингүй болгосноор хэрэг дахин мөрдөн байцалтад буцсан юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ногдуулсан ялыг хүчингүй болгосон шалтгаан нь хэргийн гол оролцогч буюу 60 тэрбумын автор Г.Доржзодовыг энэ хэрэгт холбогдуулан шалгалгүй анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцуулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.

Юутай ч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэрэг прокурорын мэдэлд дахин ирсэн учраас 60 тэрбумын автор Г.Доржзодовыг нэр бүхий хоёр хүнтэй адилхан цагдан хорьж ээдрээтэй, төвөгтэй гээд байгаа энэхүү хэргийг нэг мөр мухаралтал түүнийг ч бас саатуулан шалгах ёстой.
Үнэндээ Ц.Сандуй, А.Ганбаатар нар мөнгө олох гэсэн сувдаг сэтгэлтний зохиосон схемийг сонссоныхоо төлөө буруудаж, улстөрийн захиалгаар хэлмэгдүүлэлтэд өртөх гээд байгаа учраас Нийслэлийн Давж заалдах шатны шүүх дээрх ялыг хүчингүй болгож хуулийн хүрээнд ажилласан хэрэг.

Түүнчлэн тус хэрэг дээр ажилласан тагнуулынхан, прокурорынхон, шүүхийнхэн гээд бүгд айдас хүйдэст автаж цаг хугацааны дараа С.Зориг агсны хэрэг дээр ажилласан хуулийнхан шиг хэрэгт татагдаж толгой дээгүүрээ дээлээ нөмрөх вий гэх айдастай буй учраас хаана хаанаа хүний эрхийг дордуулахгүй улстөрийн захиалгаар бусдыг яллаж болохгүй хэмээн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын асуудлыг удаашруулж ээдрээтэй, төвөгтэй хэрэг хэмээн шалтгаанаа тайлбарлаж буй юм.
Үнэндээ 60 тэрбумын автор Г.Доржзодовыг өнөөг хүртэл тус хэрэгт татан шалгахгүй байгаа нь улстөрийн захиалгатай хэрэг гэдгийг нотолж өөрөөр нь улстөр хийж өндөрлөгт хүрсэн хүмүүсийн булхайг тэрбээр дэлгэх учраас ийнхүү ээдрээтэй, төвөгтэй хэрэг хэмээн нэрийдсэн хэрэг. Тиймдээ ч хэсэг бүлэг этгээдүүд захиалга өгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн гэж хардахад хүргэж байна.

Тиймээс Ерөнхий прокурор Б.Жаргалсайхаан, 60 тэрбумын схемийг зохиогч, санаачлагч Г.Доржзодовыг хэзээ цагдан хорьж Ц.Сандуй, А.Ганбаатар нар шиг шалгах вэ.

Эх сурвалж: Erennews.mn 

Р.САРУУЛ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen