Жижиг байрыг цэлгэр харагдуулах 10 ухаалаг арга

Жижиг байрыг цэлгэр харагдуулах 10 ухаалаг арга

 

Жижиг орон сууцанд хамгийн чухал бөгөөд төвөгтэй зүйлсийн нэг бол орон зай болон хадгалалтын системийг зөв зохион байгуулах байдаг. Гэхдээ хэдхэн ухаалаг шийдлийг ашигласнаар жижиг талбайг ч илүү цэлгэр, тохилог харагдуулах боломжтой. Ингээд жижиг байранд хэрхэн зай хэмнэж болох талаар зөвлөгөөг танд хүргэе.

1. Тааз хүртэлх шкаф сонго

Тааз хүртэлх шкаф сонго

Тааз хүртэл үргэлжилсэн шкаф нь ашиглагддаггүй сул орон зайг бүрэн дүүргэдэг. Дээд хэсэгт улирлын болон ховор хэрэглэдэг зүйлсээ, доод хэсэгт өдөр тутмын хувцсаа хадгалах нь хамгийн тохиромжтой.

2. Цонхны тавцангийн доорх зайг ашигла

Цонхны тавцангийн доорх зайг ашигла

Цонхны доорх сул зайд жижиг шкаф, тавиур эсвэл суудаг хэсэг хийж болно. Ингэснээр нэмэлт хадгалалтын орон зай бий болохоос гадна интерьер илүү тухтай харагдана.

3. Нууц тасалгаатай тавилга

Нууц тасалгаатай тавилга

Ор, буйдан, жижиг ширээ зэрэг нь далд тасалгаатай байвал маш их зай хэмнэдэг. Ялангуяа жижиг байранд ийм төрлийн тавилга маш хэрэгтэй.

4. Цонхны эргэн тойрныг ашигла

Цонхны эргэн тойрныг ашигла

Цонхны хоёр талаар тавиур байрлуулах нь ашиггүй хоосон ханыг хэрэгтэй хэсэг болгон хувиргадаг. Мөн цонхны дээд хэсэгт шкаф хийж болно.

5. Доороо шургуулгатай өндөрлөсөн ор

Доороо шургуулгатай өндөрлөсөн ор

Өндөрлөсөн ор нь өрөөг бүсчлэхээс гадна доороо том шургуулгатай байж болдог. Ингэснээр хувцас, орны хэрэглэл зэрэг олон зүйл хадгалах боломжтой.

6. Дээшээ хар

Дээшээ хар

Таазны доорх орон зайг хүмүүс ихэвчлэн ашигладаггүй. Гэтэл өндөр тавиур, байрлуулснаар интерьер илүү өвөрмөц бөгөөд практик болдог.

7. Нээлттэй тавилга

Нээлттэй тавилга

Ялангуяа хүүхдийн өрөөнд нээлттэй тавилга маш тохиромжтой. Юмаа амархан олох, ангилах боломжтойгоос гадна өрөө илүү цэвэрхэн харагдана.

8. Ванны доорх зай

Ванны доорх зай

Ванны доорх сул хэсгийг хаалгатай хадгалах хэсэг болгон ашиглавал угаалгын нунтаг, цэвэрлэгээний хэрэгслүүдээ хадгалах маш тохиромжтой.

9. Сагс ашигла

Сагс ашигла

Сүлжмэл сагс нь жижиг зүйлс хадгалахад тохиромжтойгоос гадна интерьерийг илүү дулаан, загварлаг харагдуулдаг.

10. Аяллын чемоданаа хадгалах сав болго

Аяллын чемоданаа хадгалах сав болго

Аяллын чемодан, цүнхнүүдээ зүгээр хадгалахын оронд улирлын хувцас, гутал хийхэд ашиглавал маш их зай хэмнэнэ.

https://www.caak.mn/post/view/43875
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen