26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ
Увс аймгийн Тариалан суманд малаа хайхаар гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Тодруулбал, иргэн А нь аравдугаар сарын 15-ны өглөө гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон бөгөөд Онцгой байдал, Цагдаа болон орон нутгийн иргэд хамтран 16 хоног эрэн хайсан ч олдоогүй юм.
Цасан бүрхүүл ихтэй, эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн тул ар гэрийнхний хүсэлтээр ажиллагааг түр зогсоогоод байсан юм. Харин энэ сарын 10-нд ар гэрийнхэн нь хүсэлт гаргаснаар эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ч одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна.



