Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц
Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т хэлбэрийн дам нурууг байрлуулснаар, Хятад, Монголыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүх Т хэлбэрийн дамнуурга суурилуулах ажил амжилттай дууслаа. Энэхүү төмөр замыг Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын гүүр барилгын инженерийн товчооны групп ХХК барьж байгуулж байгаа юм.
2025 оны 5-р сард эхэлсэн уг төслийн Хятадын талын хариуцсан барилгын нийт урт нь 9.91 километр бөгөөд үүний 6.08 километр нь хил дамнасан гүүрийн хэсэг юм. Нийт 760 дам нуруу угсрах шаардлагатай бөгөөд хамгийн хүнд дам нуруу нь 149.5 тонн. Их даацын дам нурууны хэсгүүдийг шилжүүлэн зөөх, байрлуулах ажил нь барилгын технологи, аюулгүй ажиллагааны менежмент болон гүйцэтгэлийн нарийвчлалд өндөр шаардлага тавьдаг.

Т хэлбэрийн дам нуруу угсрах талбай
Өдгөө төслийн барилгын ажил ерөнхийдөө тогтвортой үргэлжилж байна. Хятадын нутаг дахь барилгын ажлын 92 хувь, Монголын талын барилгын ажил 62 хувь нь дуусаад байна. Гүүрийн үндсэн хийц, дам нурууны угсралт бүрэн дууссан бөгөөд 7.78 километр замд төмөр замын рельс тавиад байна. Жилийн эцэс гэхэд рельс угсралтыг бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
Хятад, Монгол хоёр улсыг хобосон энэхүү хоёр дахь хил дамнасан төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж тооцоолж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орохоор Ганцмод-Вань Шүйчюань чиглэлийн төмөр замыг Монгол Улсын өмнөд чиглэлд сунасан төмөр замын сүлжээтэй холбож, хоёр улсын хоорондох худалдааг улам бүр өргөжүүлж, дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжихээс гадна хил дамнасан логистик, аж үйлдвэрийн парк, хилийн худалдааны үйлчилгээ зэрэг салбаруудын шинэчлэлийг ахиулах болно.

Өдгөө баригдаж буй Хятад, Монголыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр зам


