Дуучин Фил Коллинз, “Iron Maiden”, “Oasis” хамтлаг, “Wu-Tang” бүтэг Алдрын танхимд мөнхөрнө

Дуучин Фил Коллинз, “Iron Maiden”, “Oasis” хамтлаг, “Wu-Tang” бүтэг Алдрын танхимд мөнхөрнө

 

Дуучин, хөгжимчин, жүжигчин, дуу зохиогч, продюсер Фил Коллинз, “Iron Maiden”, “Oasis” хамтлаг, “Wu Tang” бүлэг нар 2026 онд Рок-н-роллын алдрын танхимд залагдах уран бүтээлчдийн жагсаалтад багтсан тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ. Жагсаалтыг даваа гарагийн үдэш “American Idol” телевизийн шоуг шууд дамжуулах үеэр зарласан байна.

Эцсийн жагсаалтад анхны арилжааны бичлэг нь дор хаяж 25 жилийн өмнө гарсан уран бүтээлчид багтсан ба нэр дэвшигчдийг 1200 гаруй уран бүтээлч, хөгжмийн түүхч, салбарын төлөөлөгчдийн саналаар шалгаруулжээ.

Фил Коллинз өмнө нь “Genesis” хамтлагийн гишүүний хувиар Алдрын танхимд багтаж байсан бол энэ удаад бие даасан уран бүтээлчийн хувиар анх нэр дэвшсэн жилдээ шууд шалгарсан байна. Мөн өмнө нь хоёр удаа нэр дэвшиж байсан “Iron Maiden” хамтлаг, анх удаа нэр дэвшсэн “Wu-Tang” бүлэг, соул-жазз дуучин Sade, түүнчлэн цомог 25 сая гаруй хувиар борлогдсон Лютер Вандросс нар жагсаалтад оржээ.

Энэ онд мөн “Joy Division” болон “New Order”, Британийн дахин нэгдсэн хамтлаг болох “Oasis” (Ноэл Галлахер, Лиам Галлахер-ын бүрэлдэхүүнтэй), мөн панк болон поп-рокын зааг дээр уран бүтээл туурвидаг Билли Айдол нар багтсан байна. Харин энэ жил Мэрайя Кэри, Лорин Хилл, INXS, Мелисса Этериж, Жефф Бакли, Pink, New Edition, Шакира нар шалгарч чадсангүй.
Тусгай төрлүүдэд Куин Латифа, Селия Крус, Фела Кути, MC Lyte болон Грэм Парсонс нар (салбартаа нөлөө үзүүлсэн анхдагч уран бүтээлчдийн шагнал), мөн Линда Крид, Ариф Мардин, Жимми Миллер, Рик Рубин (хөгжмийн ур чадварын шагнал) нар шалгарчээ.
Ахмет Эртегуны нэрэмжит шагналыг Эд Салливан хүртэх бөгөөд түүний телевизийн шоу нь 1950-60-аад оны уран бүтээлчдэд чухал талбар болж, зугаа цэнгэлийн салбар дахь арьсны өнгөөр ялгаварлах хандлагыг багасгахад томоохон үүрэг гүйцэтгэжээ.
Алдрын танхимд залах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 14-нд Лос-Анжелес хотын “Peacock” театрт болох бөгөөд телевизийн хувилбарыг арванхоёрдугаар сард ABC болон Disney+ стриминг платформоор цацна. 2027 оны ёслолыг Алдрын танхим байрладаг Кливленд хотод дахин зохион байгуулах ажээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen