“Тод каннам”-ын эмч нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт мэс залын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.08.25/ хянан хэлэлцжээ.

Шүүх:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
2. Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
3. Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
4. Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen