Эм бүргэд хэрхэн хосоо сонгодог вэ
Нас биед хүрсэн эм бүргэд хосоо их л сонин шалгуураар сонгож авдаг гэх юм.Амандаа бургас зуун асар өндөрт гараад нөгөө бургасаа доош чулууддаг гэнэ.Тэр үед залуу бүргэдүүд хосоо олчих санаатай эргэлдээд нисэж байдаг гэнэ.Мундаг нэг бүргэд бургасыг нэг их доош унагалгүй нислэг дундаа барьсаар дүүлэн нисэж эм бүргэдэд өгдөг гэнэ.Эм бүргэд дахиад л доош шиднэ,үргэлж газар унагалгүй байнга бургасыг авчирч өгсөн эр бүргэдийг хосоороо сонгодог гэнэ шүү.Яагаад тэгдэг гэж бодно?
Шинэхэн хос хоёр маань үрждэг жам ёсоор ойртоно.Дараа нь хоёулаа асар өндөрт үүрээ засна.Үүрээ дулаан,зөөлөн байлгахын тулд өөрсдийн өд,далавчаа зулгаан сайхан үүр засдаг гэнэ.За тэгээд дэгдээхэй бий болоход эцэг,эх нь байнга хооллон,дулаан илчээрээ бороо шорооноос хамгаална,нар,шуурга бүхнээс хамгаалан бөөцийлнө.Төдий удалгүй дэгдээхэйнүүд нь томроход эцэг,эх нь өөрчлөгдөнө.Зассан үүрнийхээ өд,сөдийг зулгаагаад хаяхад үүр нь хатуу,хүйтэн болно.Өлсөж байсан ч идэх зүйл үл өгнө,ээж жаахан холоос авчирсан загасаа харуулан иднэ.Үүр нь хатуу,гэдэс өлсгөлөн тэгээд хэн ч туслахгүй болохоор дэгдээхэй хөдөлгөөнд орж эхлэнэ.Эхний хөдөлгөөнөө хийнэ.Урд нь өмнө нэг ч хийж үзээгүй үйлдлүүд,гэвч үүрнээсээ яах ч аргагүй гарна. нисэж чадахгүй учир доошоо тээр дээрийн бургас шиг унана.Энэ үед бургас шүүрч байсан хашир,туршлагатай эцэг бүргэд үрээн унагалгүй шүүрч буцааж авчирна,унах бүрт нь авчирна.Тэгээд л анхны дэвээ,анхны нислэгээ хийж сурдаг гэнэ.Удалгүй эх нь яаж загасчилахыг,яаж идэх зүйлээ олохыг нэгд нэгэнгүй заадаг гэнэ.Амьтад,шувууд ийм айхтар байх юм.Ирээдүйд үрээн бодож хосоо сонгодог юм байна.Мөн үүрэнд нь зүгээр тэжээгээд хэвтүүлээд байдаггүй,бүхнийг өөрөөр нь хийлгүүлж амьдралд бэлддэг юм байна.Тэгж байж байгалийн хуулиар амьдардаг гэнэ,тэгж амьдрах ухаан заадаг гэнэ шүү