МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээМУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм.

Б.Анир 

http://www.zaluu.com/read/2816ebbbc

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen