ШХАБ-д элсвэл 1915 онд бид автономит улс болсон гашуун түүх давтагдана

 

ШХАБ-д элсвэл 1915 онд бид автономит улс болсон гашуун түүх давтагданаМонгол Улсыг ШХАБ-д элсэх гэж байгаа тухай дуулиан гараад хэд хонож байна. Хамгийн гол нь төр, засгийн тэргүүд үүнд нэлээд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлэх болсон. Гэвч үүнд эрдэмтэн, судлаачид өөр байр суурьтай байгаа юм.

Тухайлбал, судлаач О.Чулуунбат "Хэрвээ ШХАБ-д элсвэл зуун жилийн өмнө 1915 оны Орос, Хятад, Монголын гурван улсын Хиагтын гэрээгээр автономи болсон гашуун түүх орчин үеийн хэлбэрээр давтагдахад хүрнэ. Тухайн үеийн Хиагтын гэрээгээр Ар Монголд Хятадын эзэн суух эрхийг Орос хүлээн зөвшөөрч монголчуудыг шахаж гарын үсэг зуруулснаар хариуд нь Ар Монголд худалдаа бизнес эрхлэх давуу эрх олж авсан байдаг. Хожим 1924 онд бүр Монголыг ч оролцуулахгүйгээр Зөвлөлт, Хятадын гэрээгээр Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг оросууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Эдгээр түүхийн сургамжаас харахад Орос, Хятад хоёр эрх ашиг нь нэгдсэн газраа Монголын асуудлаар амархан тохиролцчихдог, тэр хүрээнд Монголын бие даасан байдал үгүй болж Москва, Бээжинд Монголтой холбоотой шийдвэрүүд урьдчилж гардаг түүх давтагдана. ШХАБ-д элсвэл эцсийн хариуцлагыг УИХ хүлээнэ. Тэр дундаа үнэмлэхүй олонх буюу 65 гишүүнтэй МАН гарцаагүй үүрэх ёстой" гэсэн байна.

Erennews.mn



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen