БАНТАН ХУТГАГЧ

 

 Төрийн явдал ороо бусгаа цагийн байдал тогтворгүй байгаа нь зарим хүмүүст үнэхээр ашигтай тусч байна. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжина гэгчээр өмгөөлөгч Г.Батбаярын баяжсан, Монголын ард түмний ядуу байдал хоорондоо үнэхээр өнгө зохицохгүй байна.

Хаана дуулиан шуугиантай хэрэг явдал гарна. Тэнд Г.Батбаяр байж байхаар барахгүй. Гар бие оролцож өмгөөлөгчөөр ажиллаж хэсэгтээ зурагт телевизээр гарч баахан шуугиулж байгаад ялагдана. Өнгөн дээрээ харагдах энэ ялагдал өмгөөлөгчид найдсан талд маш харамсалтай хэрэг явдал боловч харин Г.Батбаярын хувьд маш учиртай. Тэр хоёр талд зэрэг ажиллагдагаараа бусад өмгөөлөгчдөөс онцлог. Дээрээс нь маш ашигтай ажилдаг овсгоотой нэгэн.

Чанга дуу, зоримог харцаар гоёсон өмгөөлөгч Г.Батбаяр өмгөөлсөн хэрэг бүрийнхээ дараа өнгө зүс орон баяжиж, телевизийн салбарын залуухан амрагтай ч болж, одоо манай улсын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор ороод байна. Өмгөөлөгч Г.Батбаярын хэргүүд яаж бантан болж жонхуурч байгааг дараах цөөхөн хэдэн баримтууд нотолж байна. 

1.Тэмүүжин ба Сарангэрэл 

Энэ хэрэг дээр уг нь Г.Батбаяр Г. Сарангэрэлийн өмгөөлөгчөөр оролцсон боловч хэрэг явдал шувтарсаны дараа харахад нөгөө талд буюу тухайн үед Хууль зүйн сайд асан явсан Тэмүүжин ялж сайдын нялх амраг хар тамхи хэрэглэсэн гэдэг зүйл заалтаар ял сонсож, хорих анги руу ачигдсан байдаг. 


Нэмж хэлэхэд Цагдаагийн газрын зарим хурандаа нар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгагдсан ч энэ хэрэг шалгалтын явцад хэрэгсэхгүй болсон.

 

2. Найзыгаа "худалдав” 

Цагдаагийн нэгэн албан тушаалтан Г.Батбаярт итгэж мэдээлэл өгөв. Тэр мэдээллийг Г.Батбаяр тэр дор нь задалж, Цагдаагийн албан хаагчдыг төрийн сайдынхаа эсрэг ажилласан хэмээн зарлаж, нэр хүндээ өсгөв. 



 3. Р.Бурмаа сайдтай шүүхдээд ялагдав 

 

4. Гэнэт тэрбумтан болов

Монгол Улс 1600 гаруй өмгөөлөгчтэй. Тэдний хэд нь тэрбумтан бэ? ямар ч байсан Г.Батбаяр тэрбумтан. Тэрээр нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан ба түүгээрээ реклам сурталчилгаа хийж байлаа. Энэ нь Ганжуур данжуур 108 байдаг учраас гээд тоогоо тэгшилж байгаад татварт 108 сая төгрөг төлсөн тухай хүүрнэн өгүүлсэн байдаг. Энэ дүнг 10 хувь нь гэж үзвэл Г.Батбаяр өнгөрсөн жил нэг тэрбум наян сая төгрөгийн орлогыг ядуу монголын гэмт хэргийн зах зээл дээрээс босгожээ. Тэрээр энэ мөнгийг үнэхээр эрдэм мэдлэг ур чадвараар олж авав уу эсвэл хор найруулж бантан хутгаж олов уу?    
Г.Батбаяр их хэмжээний  мөнгө хаанаас орж ирснээ хэзээ ч тайлагнаагүй юм. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултанд "Намайг тэрбумтан гэж гүтгэлээ” л гэж хариулж байснаас бус БНХАУ-ын компани миний данс руу 400 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийсэн гэж тэрээр тайлагнаж байсангүй. Яруу найрагч Б.Галсансүх тус баримтыг дэлгээгүй бол тэрбумтан гэж гүтгүүлсээр яваа юм байна гэж итгэх байлаа.   

 5. Амрагуудын хос цаг  

Тэр олны анхаарал татсан хэргүүдтэй холбогдож, холион бантан хутгахаас гадна хувийн амьдрал нь ч бас холион бантан ихтэй. Тэрбумын орлоготой эр хүнд эхнэр нь гологдсон байж магадгүй л юм. Тиймээс сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож, тоонот гэрт зургаа татуулж, хос цагаар бугуйгаа гоёв. Хайрын үгтэй зурвасууд нь ч цахим хуудсыг чимж, тэдний харилцааг нотлов. 

 

 

6. Ял тулгагч

 

Уг нь өмгөөлөгч хүн бусдад эрх зүйн зөвлөгөө өгч, хуулийн хүрээнд өмгөөлж, хамгаалах учиртай. Гэвч Г.Батбаярыг өмгөөлөгч гэхээсээ яллагч гэж андуурмаар. Учир нь олны анхаарал татсан асуудал байвал очиж хутгалдаад, болохгүй бол хэвлэлийн хурал зарлаж байгаад ял тулгана. Хэвлэлийнхэн түүнийг тоохгүй бол Ариунаагийнхаа ТУГ.мн сайтаар "тэрбумтан өмгөөлөгч ярьж байна” гэж бичүүлчихнэ. Өөрийнхөө замд хөндөлссөн хэнийг ч энэ сайтаараа хайр найргүй балбадаг нь ял тулгагчийн мөн чанар гэлтэй...

 

Өмгөөлөгч гэгч энэ хүн нэг иймэрхүү л БАНТАН ХУТГАГЧ юм байна. 
 
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen