ГОВИЙН БҮСИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ФОРУМ БОЛЛОО

ГОВИЙН БҮСИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ФОРУМ БОЛЛОО

Өмнөговь аймгийн хүлэмжийн аж ахуйн цогцолбор хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, УИХ-ы
н гишүүн Н.Амарзаяагийн санаачлагаар "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр дээрх форумыг өнөөдөр зохион байгууллаа. 
Форумд: УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг болон ХААИС-ийн эрдэмтэн багш нар, аймаг орон нутгийн удирдлагууд, 15 сумын тариалан эрхлэгчид оролцлоо.
Говь нутгийн хөрсөнд тариалах боломжтой ургацын талаарх мэдээлэл, жимс, жимсгэнийг хүлэмжид тариалах, услалтын системийн шинэ технологийг нэвтрүүлэх мөн аймгийн газар тариалангийн салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж, хүлэмжийн аж ахуйн цогцолбор хөгжүүлэх явцын үр дүн, говийн бүсийн газар тариалангийн хөгжлийн бодлогын талаар илтгэл, мэдээлэл, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen