СЭЛЭНГИЙН НААДМЫГ БУДЛИАНТУУЛСАН Б.МӨНХТӨР ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ


СЭЛЭНГИЙН НААДМЫГ БУДЛИАНТУУЛСАН Б.МӨНХТӨР ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум байгуулагдсаны түүхт 80 жил, "Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны Их насны морьдын уралдаан өчигдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан. Тус уралдаанд газар газрын олон сайхан хурдан хүлэгүүд тоосоо өргөсөний дотор 2016 онд Улсын баяр наадамд айргийн тавд хурдалсан Завхан аймгийн Цэцэн уул сумын уугуул, залуу уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь айргийн гуравт хурдалсан ч хасагджээ.

Тодруулбал, тус уралдааны 6-д Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн бор морь хуралдсан бөгөөд айрагдаж чадаагүй тул өөрийнхөө морийг айрагдуулах гэж Улсад айрагдаж төр, түмэнд хурданаа дуурсгасан хурдан буяныг ийнхүү өөр нутгийн уяачын морь, эрлийз морь гэдэг шалтаг зааж хассан байна.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн хувьд "Сэлэнгэ хурд 2017” хойд бүсийн хурдан морины уралдааны комиссын даргаар ажилласан бөгөөд ийнхүү эрх мэдлээ ашиглаж залуу уяачын морийг хасч өөрийнхөө морийг айрагдуулжээ. Энэ дашрамд дуулгахад Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн Сартай зээрд морь 2015 оны Нийслэлийн даншиг наадамд түрүүлж, 2016 онд Улсын баяр наадамд айрагдаж, 2016 оны Эрдэнэтийн бүст 7 хурдалсан хурдан буян билээ. Тиймээс залуу уяач Н.Мөнхбаясгалан шударга бус үйлдлийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлжээ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Соёлын насны морьдийн уралдааны айргийн тавд хурдалсан морийг хасчихаад аймгийн удирдлагуудынхаа морийг айрагдуулжээ.

Эх сурвалж: Залуу уяач Н.Мөнхбаясгалан
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen