Хүнсний содыг гоо сайхандаа өдөр тутам хэрэглэх шалгарсан аргууд

Хүнсний сод нь та бидний төсөөлснөөс ч илүү их ашиг тустай гэдгийг та мэдэх үү? Ялангуяа гоо сайхны тал дээр заавал хэрэг болох зүйл шүү. Хүнсний сод нь олдоц ихтэй, үнэ хямд бараг айл бүрийн л хөргөгчинд байж байдаг. Гэвч бид шаардлага гарахгүй л бол тоож хэрэглэдэггүй шүү дээ. Тэгвэл соданд ямар их ашиг тус агуулагддагийг одоо дэлгэж байна. 

1. Хуурай, толбо, сэвхтэй арьсийг зөөлрүүлнэ 

 


Нүүрээ цэвэрлэсний дараа 5гр хүнсний содыг 1 хоолны халбага цэвэр устай хольж нялцгайруулаад нүүрэндээ жигд түрхэнэ. Ингээд 40-60минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Тэр дороо л үр дүнгээ өгөх бөгөөд гэрэлтсэн зөөлөн арьстай болгоно. Мөн нүүрэн дээрх толбо, сэвх, илүүдэл арьсийг гуужуулна. 7 хоногт 1-2 удаа энэхүү маскыг хэрэглэж болно. 

2. Гэмтэж, өнгөө алдсан үсийг гайхалтай сэргээнэ 

Хэрвээ таны үс салаалж, өнгөө алдаж, соронздож хуурайшаад нэг л биш байна уу? Тэгвэл яах аргагүй сод танд тус болно. Учир нь үсийг байнга шампунь, ангижруулагчаар угааж, будаг хэрэглэх зэрэг химийн гаралтай бодис нь үсийг гэмтээж тэжээл авах боломжыг нь бууруулдаг байна. Тиймээс үсээ угаахдаа шампуньдаа бага зэргийн сода хийж хольж хутгаад үсээ угаагаарай. Богино үстэй бол 1/2 цайны халбага, урт өтгөн үстэй бол 1 цайны халбага сода хийж хольж угаана. Угаахдаа хуйхандаа массаж хийх маягаар 3-4 минут угаагаад бүлээн усаар зайлна. Танй үс өнгө орж эрүүлжиж эхлэх ба үсний гэмтлээс шалтгаалж 7 хоногт 3-4 удаа энэ мэт аргаар үсээ угааж болно. 

3. Туранхай, булбарай зөөлөн арьстай бие 

сода жин хасдгийг та мэдэх үү. Содатай усанд орж турах аргыг үзэхийг хүсвэл энэхүү холбоос дээр дарж ороод дэлгэрэнгүй зөвлөгөөг үзээрэй.

Содатай усанд 10 удаа ороод 7кг турахаас гадна зөөлөн булбарай арьстай болно

4. Харлаж, сайртсан тохой, хөлийг зөөлрүүлж, хатуу арьсийг гуужуулна

Хэрвээ таны тохой болон хөл эвэршиж, хатуу арьстай байдаг уу? Үүнээсээ санаа зовж байна уу? Тэгвэл үүнийг соданы тусламжтайгаар шийдэх маш амархан. Саванд халуун булээн ус бэлдээд 1-2 хоолны халбага содыг хольж хийж хутгаад хөлөө дүрээд 30-60 минут дэвтээх маягаар байлгана. Дараа нь содтой усаараа эвэршсэн хэсгийг үрж өгөөрэй. Бараг өөрөө л зөөлрөөд ховхрох болно. Үүний дараа зөөлрүүлэх тос түрхэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоос дээр дарж ороорой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen