Ерөнхийлөгч Астанаг зорив

Ерөнхийлөгч Астанаг зорив
Казахстан улсын нийслэл Астана хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өнөөдөр Астанаг зорив. Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 17 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэх юм. Мөн хуралдаанд оролцогч зарим улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт, "Астана-2017" үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцох юм байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen