Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй

 

Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж сууна. Үүнийг харсан нөхөр нь юу болсоныг асуутал будаагаа түлчихлээ гэв. Нөхөр ахиухан ус зөөж өгч чадаагүйгээс ус нь багадаад будаа түлэгдчихлээ гэж өөрийгөө буруутгаж гэнэ. Тэгсэн эхнэр нь улам чанга уйлж гэнэ Хажуугаар нь явж байсан хадам аав нь сонсоод түлээгээ нарийхан хагалж өгч чадаагүйгээс болоод гал нь ихдээд будаа түлэгдсэн нь хөгшин миний буруугаас боллоо хэмээн бэрээ тайтгаруулав. Тэр үед гартаа сав барисаар орж ирсэн хадам ээж нь будаа түлэгдэх үнэрийг мэдрээгүй хөгшин миний буруу гэж бэрээ аргадав.

Эртний үгэнд "Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй" гэдэг.
Бие биенийхээ алдааг нь уучилж тайтгаруулах нь бусдыгаа АЗ ЖАРГАЛТАЙ болгодог юм болов уу??? гэж боддог...
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen