Д.Нора далайн эрэгт амарч явна
"MNTM" тэмцээний шүүгчээр ажилласан модель Д.Нора их ажлын дараа алжаалаа тайлж амрахаар хилийн дээс алхжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хамт далайн эрэгт далай харж, наранд биеэ шарсан шигээ тун чиг сайхан амарч байгаа аж. Ийнхүү алжаалаа тайлахын зэрэгцээ халуухан зургаа нийтлэхээ ч мартаагүй байна шүү. Ээжтэйгээ авахуулсан зургуудаасаа гадна хагас нүцгэн зургаа ч нийтэлж, цахим найзуудынхаа нүдийг хужирлаад авна лээ.
Эх сурвалж http://www.info.mn