Хогийн цэг дэх эмнэлгийн хаягдлын асуудлаар "Элемент медикал"-ыг шалгалаа

Хогийн цэг дэх эмнэлгийн хаягдлын асуудлаар "Элемент медикал"-ыг шалгалаа

 

Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс "Элемент медикал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.

 

Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна.

Тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж.

Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас, комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11 гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан байж болзошгүй байна.

Тиймээс Экологийн цагдаагийн албанаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн хог хаягдлын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen