Түүхий нүүрс нөөцөлснийг шалгаж, хулгайн замд пост ажиллуулна

Түүхий нүүрс нөөцөлснийг шалгаж, хулгайн замд пост ажиллуулна

 

Энэ сарын 15-наас /2019.05.15/-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл үүнтэй холбогдуулан нийслэлд “Таван толгойн түлш” ХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг 107 цэгт борлуулах юм. Сайжруулсан түлшээр 220 мянган айлыг 600-700 мянган тонноор хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж.

Мөн түүхий нүүрсийг хориглосонтой холбоотойгоор НМХГ-аас нүүрс оруулж ирж болзошгүй 16 хулгайн замыг хянаж, пост ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан товчоо ажиллаж байгаа аж. Түүнчлэн түүхий нүүрс нөөцөлсөн айлууд байна уу гэдгийг нэг бүрчлэн шалгах үүргийг Хотын захиргаанаас өгчээ.

 

С. САРУУЛ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen