ЭНЭТХЭГ ЗЭСИЙН ХАЙГУУЛД 800 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРНА
Энэтхэгийн төрийн өмчит зэс олборлогч "Hindustan Copper" компани энэ жил улаан металлын хайгуулд 800 сая ам.доллар зарцуулна хэмээн мэдэгдлээ.
Одоогоор тус компани жилд 40 мянган тонн зэс олборлодог гэсэн мэдээ байна. 2025 он гэхэд тэд энэ хэмжээгээ 200 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Тус улсын Madhya Pradesh дахь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа юм. Энэтхэг улс дотоодын эрчим хүчний хэрэгцээнд 650 мянган тонн зэс ашигладаг. Төрийн өмчит тус компанийн олборлолт үүний багахан хэсгийг эзэлж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ж.Цогзолмаа
Ж.Цогзолмаа