“БАЯН” Ч.БАЗАРЫН БАЛАГ ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ АВЛАА
Төв аймгийн Заамар сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” уул уурхайн компанийн талбайд ноцтой осол гарч, дөрвөн хүний амь үрэгдэж, хоёр хүн эрэмдэг зэрэмдэг болов.
Тодруулбал, “Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч гурван машин, дөрвөн хүн дарагдсан ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Гэвч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тус газрын дэд дарга Д.Энхсайхан онцолсон байна.
Тэрбээр зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгөхөөс нааш ямар нэгэн юм хэлэх боломжгүй аж. Тэрбээр “Ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар дээр ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Урьдчилсан дүгнэлтээр, 80 орчим метрийн өндөр хана нурсан, талбайн хэмжээг 5400м2 гэж үзжээ. Үүнийг одоогоор газар хөдлөлтөөс болсон байх магадлалтай гэж тайлбарлаж буй юм. Учир нь хөрс цөмрөхөөс нэг өдрийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт буюу осол болсон газраас 24 км-ын зайд 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Сураггүй болсон дөрвөн хүний хоёр нь эксковаторч, бульдозерчин бөгөөд хоёр нь жирийн ажилчин байсан аж. Хөрс цөмрөх үед харсан хүмүүсийн хэлж байгаагаар нөгөө хоёр ажилтан нь нуралт үүсэхэд хана тал руугаа гүйж байгаад дарагдсан байна.
Өчигдрийн байдлаар хоёр иргэний цогцсыг онцгой байдлын алба хаагчид гаргаж ирэв. Одоо хоёрыг нь гаргахаар цаг наргүй, нойр хоолгүй ажиллаж байна.
Нуранги үүссэн 80 метр өндөртэй уурхайн хана мөстлөгтэй, газар хөлдүү, их хэмжээний ус хөрсөнд нэвчсэн, усны дор мөс байгаа зэрэг хүнд нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулж байгаа тул эрэн хайх ажиллагаа удаашралтай байгаа аж.
Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн хамгийн сүүлийн мэдээллээр бульдозерын байрлалыг олж татах оролдлого хийсэн боловч тороос нь тасарсны улмаас бүтэлгүйтжээ. Харин эксковаторын байршлыг тогтоож амжаагүй байгаа юм байна.
Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.
Компанийн үйл ажиллагааг зогсоов
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоов. Осол гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байцаагчид ийм шийдвэр гаргажээ.
“Эко Алтан Заамар” компанийн зүгээс уурхайн карьерт гарсан ослыг газар хөдлөлтөөс болсон гэж үзэж буй. Одон орон геофизикийн хүрээлэнгээс түүнийг няцааж, газар хөдлөлт нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх цаг хугацаа, орон зай харагдахгүй байгаа гэж тайлбарласан. Тус компанид осол болохоос нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 27-ны өдрийн 23.00 цагийн орчимд Заамар сумаас 32 км-ын зайд дөрвөн магнитудын хүчтэй буюу 2-3 баллын газар хөдлөлт болсон байна. Гэвч энэ нь дээрх компанийн уурхайн талбайд гарсан ослын шалтгаанд нөлөөлөхүйц хүчтэй биш аж.
Алт бол газрын гагнаас гэж монголчууд ярьдаг. Тэгвэл уул уурхайн компаниуд булаг шандын олмыг таслахаас гадна газрын гагнаасыг ухаж төнхөж их ганхуулжээ.
Заамар сумын малчид “Уул уурхайн компаниуд нь рашаан булгийн усны олмыг тасалснаас болж, мал усгүйдэж, бэлчээргүй болсон” тухай ярьдаг.
Малчид “Уул уурхайн компаниуд булаг шандын “тархинд” нь л газар малтаж, олмыг нь тасалдаг. Улаанбаатарынхан утаан дунд амьдарч байгаа бол бид битүү манан шиг тоосон дунд л амьдарч байна. Мал гаргахаар уушги нь устсан байх юм. Тиймээс дээрх уул уурхайн компаниудын үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хориглож, бэлчээрийг сэргээмээр байна” гэлээ.
Нутгийн иргэд газар усаа бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө цуцашгүй тэмцсэний эцэст тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Гэвч энэ шийдвэр өнөөдрийг хүртэл биелээгүйд тэд халаглаж харамсаж байна.
"Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг
Кадастрын бүртгэлийн системд "Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг аж. “Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Харин тус компани нь "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар Баян Базараагийн өмч хөрөнгө.
Тэрбээр өдгөө Алтай аймагт Таяннуурын уурхайгаас жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэгддэг. Үүнээс гадна түүний Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагт байдаг алтны болон хүдрийн 10 гаруй уурхай нь хэл ам таталж, байнга хэл ам дагуулдаг.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй, ноцтой осол аваарыг нуун дарагдуулдаг гэх мэтээр сайнаас илүү саар мэдээлэл олон.
Мөн хууль хяналтынхан, холбогдох албан тушаалтнуудыг өөрийн талд шийдвэр гаргуулахдаа гаргууд нэгэн гэдгийг ч онцолж байв.
Баян Ч.Базараагийн "Эко алтан заамар” нь алтны маш олон лицензтэй, ихэвчлэн энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийдэггүй гэх яриа ч мөн байдаг
"Эко алтан заамар" хэмээх компани Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж ирсэн.

Бүр тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг аль аль талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд ухаж, онгичсон байдаг.
Тус сумын уул ус, газар шороо, ургамал, амьтан, ард олныг тэжээн тэтгэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутгаар цааш үргэлжлэн олон газар орныг ундаалдаг Туул гол алтны компаниудын төмөр саварт сэглэгдэж, тасрах, голдрил нь өөрчлөгдөхөд ойрхон болсон .Туул голоор ч зогсохгүй энэхүү компанийн хууль бус үйл ажиллагаанаас болж Баянголын эмчилгээний элэг, цөс, бөөр гэх мэт дотор эрхтэнд нэн сэйн гэдэг рашаан ширгэсэн тухай нутгийн иргэд нэгэн удаа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ярьж байсан удаатай.
Аливаа A лицензийг олгохдоо тухайн газар орны багийн хурлаар орж, нийгмийн хариуцлагын хүрээндээ ийм тийм ажлууд хийнэ, нөхөн сэргээнэ гэх мэт амлалтуудаа өгч байж багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн саналаар хүлээн зөвшөөрсөнд тооцож үйл ажиллагаагаа явуулдаг.
Хууль ёсоороо аймаг, сумын Засаг дарга, байгаль орчны газар, мэргэжлийн хяналт гэх мэт газрууд тавласан гэрээ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог юм байна.
Гэтэл иргэддээ мэдэгдэхгүй, Иргэдийн хурлаар оруулахгүй гуравласан гэрээ хийчихсэн гэх.
Гол усны ойролцоо онцгой бүсэд 50 метрээс дээш газарт олборлолт хийхийн тулд сум, орон нутагтайгаа гуравласан гэрээ хийх ёстой байдаг. Гэтэл дээгүүрээ зохицуулаад, тэр гэрээг хийчихсэн байж болохоор энэхүү хууль бус үйлдлийг манай эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай, чихэн дүлий хэдий болтол харж суух юм бол.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж буй "Эко алта заамар” компанид зохих хариуцлага тооцож, лицензийг цуцалж, зохих хариуцлагыг тооцох төрийн бодлогыг хүлээсэн иргэд цөхрөнгөө барсан, эцэстээ амьдралаа залгуулж явсан жирийн энгийн жолооч нар амь үрэгдлээ. Одоо төр болоод хууль хүчний байгууллага дорвитой арга хэмжээ авахыг нь харах үлдлээ.
О.Гэрэл
Оллоо.mn