Шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааны явцтай танилцлаа

УИХ дахь Утааны эсрэг лобби бүлгийн ахлагч С.Бямбоцогт, лобби бүлгийн гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнгөрсөн 7 хоногт Гэр хорооллын дундын бүсийн айл өрхүүдийг төвлөрсөн дэд бүтцээр хангах бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бол өнөөдөр Төрийн өмчит "Таван толгой түлш", хувийн хэвшлийн "Хотын түлш", "Ширээтийн түлш" үйлдвэрүүдийн үйл ажиллагааны явцыг үзлээ. Нийслэлийн хэмжээнд жилдээ 1,2 сая тонн нүүрс түлдэг. "Таван толгой түлш" үйлдвэрийн шахмал түлшийг хэрэглэвэл нүүрсний хэрэглээ 2 дахин бууруулах тооцоо гарсан. Шаардагдах 600 мянган тонн шахмал түлшний 460 мянган тонныг Таван толгой түлшний үйлдвэр, үлдэгдэл 200 орчим мянган тонныг нь хувийн хэвшлийн үйлдвэр зах зээлд нийлүүлэх зорилготойгоор тооцон ажиллаж байна. Лобби бүлгийн гишүүн М.Оюунчимэг төрийн өмчит болон хувийн хэвшлийн үйлдвэрүүд шахмал түлш үйлдвэрлэхдээ нэг чанар стандартыг мөрдөж ажиллахыг захилаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen