“ЛАЛЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙН ҮЙЛДСЭН ХАЛДЛАГЫН ТОО БУУРЧЭЭ

“ЛАЛЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙН ҮЙЛДСЭН ХАЛДЛАГЫН ТОО БУУРЧЭЭ

 

2018 онд “Лалын улс” бүлэглэлийн босогчдын үйлдсэн халдлагын тоо буурсан тухай НҮБ-ын шинэ тайланд мэдээлэв. Гэсэн хэдий ч уг террорист бүлэглэл нь аюул занал учруулах эрсдэлтэй хэвээр байгааг тайланд онцолжээ.

Терроризмтой тэмцэх хорооны удирдах зөвлөл болон НҮБ-ын Терроризмтой тэмцэх газрын бэлтгэсэн энэхүү тайлан нь террорист бүлэглэлүүдийн талаархи найм дахь тайлан бөгөөд даваа гарагийн орой НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд өргөн барьсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн учруулах хохирол хийгээд үйл ажиллагаа нь хумигдсан хэдий ч терроризмын нууцлагдмал сүлжээнд холбоотой хэвээр байгааг дээрх тайланд нотлоод, уг бүлэглэл нь хэд хэдэн оронд аюул занал учруулж болзошгүй хэвээр байгааг анхааруулсан байжээ.

2014 онд "Лалын улс" бүлэглэл нь Иракийн хойд болон баруун нутагтай хил залгаа оршдог Сирийн хойд нутгийн ихэнх хэсгийг эзлэн түрэмгийлж байсан юм.

 

“Уг бүлэглэлийн таталцлын төв нь Ирак болон Сирид байсаар байгаа бөгөөд 18 мянга орчим хүнийг эгнээндээ нэгтгээд байгаагийн гурван мянга гаруй нь гадаадын босогчид байна” гэж дээрх тайланд тэмдэглэжээ. 

24news.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen