Онгоцны сүйрлээс амьд үлдсэн цорын ганц хүн

Онгоцны сүйрлээс амьд үлдсэн цорын ганц хүн

 

Этиопт осолдсон нислэгээс хоёрхон минут хоцорч ирсэн Грек улсын иргэн Антонис Мавропоулос “Би тус нислэгийн 150 дахь зорчигч нь байх ёстой байлаа” гэж өөрийн Facebook хуудсанд бичжээ. “Гарцаа олоход минь хэн ч туслаагүй учир би маш их тэвдэж байсан” гэж тэрбээр бичээд, онгоцны тийзийнхээ зургийг оруулсан байна.

Олон улсын хатуу хог, хаягдлын холбооны ерөнхийлөгч Мавропоулос НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ассамблейд оролцохоор Найроби хот руу явж байсан талаар Афины мэдээллийг агентлаг мэдээлжээ.

Түүнийг онгоцонд суух гарцыг зорьж ирэхэд хоёр минутын өмнө хаасан байжээ. Дараагийн нислэгээр явах гэсэн түүнийг нисэх онгоцны буудлын ажилтнууд онгоцонд суулгалгүй цагдаагийн хэсэгт аваачсан байна. Цагдаагийн офицер түүнд холбоо тасарсан ET 302 нислэгээс үлдсэн цорын ганц зорчигч тул хэд хэдэн асуулт тавьсан гэнэ.

Сануулахад, Аддис Абеба хотын нисэх онгоцны буудлаас 2019.03.10-нд хөөрсөн ч хэдхэн минутын дараа болсон ослын улмаас 35 орны 149 иргэн болон нисэх багийн найман гишүүн бүгд амиа алдсан. Зорчигчдын дунд НҮБ-ын 19 ажилтан байжээ.

Boeing 737-800 MAX онгоцыг Этиопын төрийн эзэмшлийн иргэний агаарын тээврийн “Ethiopian Airline” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн ашиглаж байжээ. Этиопт сүйрсэн онгоц нь өнгөрсөн оны аравдугаар сард Индонезийн “LionAir” компанийн осолдсон “Boeing 737”-той ижил загварын онгоц юм. Индонез улсад болсон ослын улмаас 189 хүн амиа алдсан билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen