Телекамерын системээр улсын дугааргүй 20 автомашиныг илрүүлжээ
Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон эдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцох юм.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв


