Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна
Өнөөдрийн байдлаар /2026.04.09/ ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тодруулбал:
- Дорнод аймагт 203-206 мянган төгрөг
- Хэнтий аймагт 198-204 мянган төгрөг
- Сүхбаатар аймагт 197-203 мянган төгрөг
- Төв аймагт 188-192 мянган төгрөг
- Орхон аймагт 180-185 мянган төгрөг
- Булган аймагт 190-193 мянган төгрөг
- Хөвсгөл аймагт 185-190 мянган төгрөг
- Дундговь аймагт 178-180 мянган төгрөг
- Архангай аймагт 180-185 мянган төгрөг
- Дорноговь аймагт 165-170 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин 2025 оны энэ үед нэг кг ноолуурыг 155-165 мянган төгрөгөөр худалдан авч байжээ.
Тухайлбал, Дорнод аймагт нэг кг ноолуурыг 163-165 мянган төгрөгөөр, Сүхбаатар, Хэнтий аймагт 155-158 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байв.
Эх сурвалж: Монголын ноос, ноолуурын холбоо



