Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө хийлээ. Тус сургуулийг 2025-2026 оны хичээлийн жил төмөр замын 7 мэргэжлээр 92 оюутан төгсөж байгаа юм.

Техникумаас их сургууль болтлоо 73 жилийн турш төмөр замын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж ирсэн тус сургууль өнгөрсөн жил их сургуулийн статустай болсон юм. Мөн тус сургууль сургалтын байгууллагын үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхэд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс хөндлөнгийн аудит хийж, 2035 он хүртэл магадлан итгэмжилсэн юм.  

Улс орны хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед сайтар бэлтгэгдсэн төмөр замын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байгаа нь ТЗИС-ийг төгсөж байгаа залуучууд мэргэжлээрээ ажиллах боломж нэмэгдэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen