Г.ДЭНЗЭН ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

Г.ДЭНЗЭН ШҮҮХ ХУРЛЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

 

Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг  энэ сарын 13-нд Дээд шүүх хянан хэлэлцэхээр болсон.

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр "Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноосон юм.

Тэгвэл Г.Дэнзэн Дээд шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлт гаргажээ. Тэрбээр энэхүү хүсэлтээ шүүх хуралд өөрийн биеэр оролцож, юу болж өнгөрснийг ярих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
П.ГОО
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen