Мексикт болсон газар хөдлөлт 230 хүний аминд хүрчээ

Мексикт болсон газар хөдлөлт 230 хүний аминд хүрчээ

 

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Энрике Пена Ниито орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

Газар хөдлөлтийн үеэр дунд сургууль нурж, дотор нь байсан хүүхдүүд нурангид нь дарагдсан билээ.

 

Нурангид дарагдсан 21 хүүхэд амиа алдсан хэмээн албаныхан мэдээлэв. Ойролцоогоор 300 гаруй барилга, байгууламж нурсан аж.  Нийслэл хотноо сүүлийн 32 жил болоогүй хүчтэй газар  хөдлөлт болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen