Одон орончид Санчир гаргийг тойрдог 128 дагуулыг нээлээ

Одон орончид Санчир гаргийг тойрдог 128 дагуулыг нээлээ

 

Одон орон судлаачид Санчир гаргийг 128 сар тойрон эргэлддэг болохыг олж нээснээр тус гараг дагуулын тоогоор нарны аймгийг тэргүүлэх боллоо.  Саяхныг хүртэл  Бархасбадь гараг дагуулын тоогоор тэргүүлдэг байсан юм. Харин одон орончдын нээлтээр Санчир гараг нийт 274 дагуултай болох нь нотлогдож буй.  Одон орончид өмнө нь  Канад, Франц, Хавайн аралд байрлах дуран ашиглан Санчир гаргийн 62 дагуулыг илрүүлж байсан юм. Улмаар илүү олон дагуул байж болох шинж тэмдэг илэрссэн тул ажиглалт хийж эхэлжээ.

Олон улсын одон орон судлалын холбоо энэ долоо хоногт Санчир гаргийн дагуулуудыг албан ёсоор бүртгэн авч, нэр оноох юм.

2024 оны 2-р сарын 5-ны байдлаар Бархасбадийн тойрог зам нь батлагдсан 95 дагуул байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen