А.Дэлгэрбаяр: Хүүхдээ ханиад хүрвэл дараах зүйлсийг баримтал, ЭМ ӨГӨХ ГЭЖ БҮҮ ЯАР

А.Дэлгэрбаяр: Хүүхдээ ханиад хүрвэл дараах зүйлсийг баримтал, ЭМ ӨГӨХ ГЭЖ БҮҮ ЯАР

 

Сүүлийн үед хүйтний эрч чангарч ханиад томуугийн дэгдэлт эрс нэмэгдэж байна. Манай улсын хувьд томуугаар өвчлөгсдийн дийлэнхийг буюу 80 хувийг бага насны хүүхдүүд эзэлдэг. Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүүхдийн тасгууд ч томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгооор ачаалал ихтэй байгаа аж. Энэ талаар тодруулахаар бид СХД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгийг зорьлоо.

Тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт эхийнхээ мөрийг дэрлэж, бөгшүүлж ханиалгах сульдсан нялхас дүүрэн байлаа. Зарим ээжүүд хоёр хүүхдээ хөтлөн нэг хүүхдээ хажуудаа тэврэн зогсоно.

МӨН ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯВАХААР Л ХАНИАД НЬ СЭДЭРЧИХ ЮМ ГЭЖ ХАЛАГЛАХ ЭЭЖҮҮД ЦӨӨНГҮЙ.  ҮҮНЭЭС ҮЗЭХЭД ТЭНД ООЧЕРЛОЖ БУЙ ИХЭНХ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙВ.

Ингээд бид СХД-ийн нэгдсэн эмнэлэгийн халдвар сэргийлэлт хяналт дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяртай ярилцлаа.

-Дүүргийн эмнэлэгт өдөр хэдэн хүүхэд үзлэгт хамрагдаж байгаа вэ? Насны ангилал нь ямар байна?

- Өнөөдрийн байдлаар хүлээн авах тасгаар өдөртөө 210-250 гаран хүүхэд үзүүлж байна. Түүнээс 20-25 хүүхэд хэвтэн эмчлүүлж үлдсэн хүүхдүүд гэрээр эмчилгээ бичүүлээд зөвлөгөө аваад явж байгаа. Хүүхдийн тасаг бол дүүрсэн ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд 80 гаруй хувийг эзэлж байна.

-Энэ жил томуугийн ямар вирус тархаад байна. Эцэг эхчүүд шинэ вирус тархсан байна уу гэсэн хардлагатай байх шиг байна?

Томуугийн А Б хүрээ хоёулаа дэгдэлтэд байна. А хүрээ нь H1N1, H2N3 вирус зэрэг эргэлтэд байгаа. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол их ужиг явцтай явагдаж байгаа. Ужиг явцтай гэдэг нь эдгэрэлт удаан байна гэсэн үг. Өмнө нь бол бид хүүхдүүдийг тав хоногт эмчлээд гаргадаг байсан бол одоо бол долоо хоног эмчлэх гэх мэтчилэн дундаж хоногийн үзүүлэлт нэмэгдсэн байгаа.

ХАЛУУН БУУРУУЛАХ ЭМИЙГ ШИНГЭН ЗҮЙЛТЭЙ, ВИРУСЫН ЭСРЭГ ДАРХЛАА ДЭМЖИХ ЭМТЭЙ Л САЙН ӨГЧИХ

-Томуугийн өвчлөлд бага насны хүүхдүүд ихэвчлэн байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань юунд анхаарах шаардлагатай байна?

Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд яаран хүүхдэд антибиотек эмчилгээ битгий эхлээрэй гэдэг зөвлөгөө өгмөөр байна. Яаралтай тусламжаар ирж үзүүлж байгаа хүүхдүүдийн тодорхой хувь нь гэрээрээ антибиотек хэрэглэсэн ирж байгаа тэгэхээр тэр антибиотекийг ахиулж эмнэлэгт хийхээс өөр аргагүй болно. Тэгэхээр ямар нэгэн антибиотек эмчилгээ хийхээс өмнө заавал эмчийн заавраар.

Эмч ямар антибиотекийг ямар тунгаар өг гэсэн түүнийг анхан шатны үзүүлсэн эмчийн заавар журмын дагуу хэрэглээд явах шаардлагатай. Тэгэхгүй бол дураараа антибиотек хэрэглээд явах тохиолдол бол байгаа.

Эхний нэг хоног халуурах тохиолдол байна. Хүүхэд биеийн эсэргүүцлээ үзүүлээд тухайн хариу урвал өгч байгаа тохиолдолд халуун бууруулах эмийг шингэн зүйлтэй, вирусын эсрэг дархлаа дэмжих эмтэй л сайн өгчих тийм тохиолдолд эхний хэмжээний арга хэмжээ болно. Тэгэхгүй шууд халуурлаа гээд антибиотек өгөх юм бол тэр хамгийн буруу асуудал

Манай эмнэлэг үндсэн хүүхдийн 130 ортой хүүхдийн эрчимтын тасгийн 10 ортой нийлээд 140 ортой гэсэн үг. Одоогийн байдлаар манай эмнэлэг хуучин эмнэлэг дээрээ 100 ор нэмэлтээр дэлгэсэн байгаа. нийт 240 ор дээр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 273 хүүхдэд тусламж үзүүлж байна.

-Эмч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа гэж сонссон?

Эмч нар бол уртасгасан цагаар ажиллаж байгаа. Сая нэмэлтээр нийслэлийн эрүүл мэндийн газрын тушаал гарсан. Энэ тушаалд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20 цаг хүртэл амралтын өдөр 10-15 цаг хүртэл ажиллах тушаал гарсан.

-          Эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэвэл?

Шууд яаралтай тусламжийн тасгаар ирж үзүүлэхэд хоёр том эрсдэл байдаг. Жишээлбэл, хүүхэд ханиалгаад байна гээд хоёр гурван хүүхдээ дагуулаад ирдэг. Тухайн эмнэлэгийн хүлээн авахад 200 -300 хүүхэд оочерлоод байж байна гэдэг тэнд дотор вирусын өвчлөлтэй хүүхэд байж болно. Тэгэхэд тэндээс халдвар аваад буцаад явах эрсдэлтэй. Тиймээс энэ эрчдэлийг бууруулахын тулд өрхийн эмнэлэгээс зөвлөгөө сайн авах мөн хүнд гэж үзэж байгаа тохиолдолд 103 дуудаж болно түүнээс биш ханиалгах төдий байгаа үед нь яаралтай тусламжийн тасгаар битгий үзүүлээрэй. Харин зайлшгүй шаардлагатай үедээ бол заавал амны хаалт зүүж ирж үзүүлэх хэрэгтэй. Амны хаалт бол томуугийн халдвараас 80-90 хувь хамгаалж чаддаг.

Мөн нэмж хэлэхэд ялангуяа цэцэрлэгийн насны, бага ангийн хүүхдүүддээ өглөө хичээлдээ явахад нь заавал хоол өгч цай ундыг нь уулгаж явуулж байгаарай. Гэртээ ороод ирэнгүүт нь гарыг нь сайн угаалгаж халуун хоол өгч дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй. Амралтын өдөр аль болох агаар салхинд сайн гарч байхыг зөвлөж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen